Хү Жиньтао бол ХКН-ын 16 дугаар, 17 дугаар сонгуулийн төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжих үзлийн гол үндэслэгч нь юм. Намын XVIII дугаар их хуралд, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжих үзэл нь Хятадын онцлогтой социализмын онолын системийн шинэ ололт амжилт, ХКН-ын хамт нийтийн оюун ухааны үр бүтээл, мөн нам болон улсын бүх ажлыг удирдан жолоодох хүчирхэг үзэл санааны зэвсэг, түүнчлэн Марксизм, Ленинизм, Мао Зэдүний үзэл санаа, Дэн Сяопиний онол, "Гурвыг төлөөлөх" чухал үзэл санааны адилаар намаас заавал урт удаан хугацаанд баримтлах удирдах үзэл санаа гэдгийг онцолсон юм. 2013 оны 7 дугаар сард ХКН-ын Төв хороо "Хү Жиньтаогийн зохиолын сонгомол"-ыг найруулан хэвлэх чухал шийдвэр гаргажээ.

"Хү Жиньтаогийн зохиолын сонгомол"-д Хү Жиньтаогийн 1988 оны 6 дугаар сараас 2012 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаан дахь төлөөлөх чанартай, өвөрмөц чанартай тайлан, илтгэл, яриа, нийтлэл, захидал, заавар зэрэг нийт 242 чухал зохиол бүтээлүүд багтсан бөгөөд зонхилох хэсгийг нь анх удаа илээр нийтэлсэн болно.
