solongonews
Дэлхийн өв Чюань Жөү
2021-07-30 10:28
Дэлхийн өв Чюань Жөү

    Дэлхийн өвийн 44 дэх удаагийн чуулган Хятадын Фужөү хотод болж байна. Энэ удаагийн чуулган дээр Хятад улсаас бүртгүүлэхээр дэвшүүлсэн “Чюань Жөү: Сүн, Юань гүрний үеийн Хятад улсын далайн худалдааны төв” соёлын өвийн төслийг хэлэлцэн баталжээ. Ингэснээр дэлхийн өвийн жагсаалт дахь Хятад улсын дэлхийн өв нэгээр нэмэгдэв. Энэ төсөлд манай эриний 10-р зуунаас 14-р зууны хооронд бүтээгдсэн мөртөө өнөөдрийг хүртэл хадгалагдаж буй иж бүрэн соёлын өвүүдийг багтаасан байна. Чюань Жөү хотоор төв болгосон Чюань Жөүгийн тэнгисийн булангийн бүс нутагт тархсан соёлын өвийн 22 дурсгалт цэгүүд нь эртний түүхтэй дорно дахины их боомтын байр суурь, хувь нэмэр, үзэмж байдлыг гэрчилсэн байна. Ингээд энэ тухай Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Чэн Гэний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Хятад улсын зүүн өмнөд хэсгийн далайн эргийн Чюань Жөү хот 1300 гаруй жилийн түүхтэй болжээ. 10-14 дүгээр зууны үед Чюань Жөү нь олон улсын далай тэнгисийн худалдааны явцад өрнүүн хөгжиж, олон орнуудын худалдаачид хуран цугласан, олон талт соёл уялдсан “Дорнын нэгдүгээр том боомт” болсон байдаг.

    Энэ боомтын үүх түүхийн тухайд: “Өмнөд Тэнгис-1” нэрэмжит живсэн усан онгоцыг дурдаж болох юм. Дэлхийд өнөөг хүртэл олж илрүүлээд байгаа хамгийн том бөгөөд бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн далайн худалдааны усан онгоцны хувьд “Өмнөд Тэнгис-1” нэрэмжит онгоцноос 180 мянга гаруй соёлын өвийн зүйлийг олсны зонхилох нь төмөр эдлэл, шаазан эдлэлийн зүйл байлаа. Археологичид усан онгоц дотроос эмх цэгцтэйгээр хураасан их хэмжээний Сүн гүрний үеийн шаазан эдлэлийг илрүүлсэн бөгөөд далайн ёроолд 800 жил байсан атлаа бүрэн хэвээрээ хадгалагдаж, гойд сайхан хэлбэр хийц нь өнгө гэрлээ алдаагүй тэр хэвээрээ байгаа нь хүмүүс Сүн гүрний үеийн далайн худалдаа ямар өндөр түвшинд хөгжсөн гэдгийг ойлгох тод жишээ болжээ. Хятадын Фужянь мужийн Археологи судлалын газрын дарга асан, археологич Ли Жянь-ань:

- Тухайн үед гадагшаа борлуулж байсан шаазан эдлэлүүдийн дотроос Чюань Жөүгийн Дэ Хуа шаазан үйлдвэрлэлийн газрын үйлдвэрлэсэн цагаан шаазан төлөөлөх чанартай байсан юм гэж хэллээ.

     “Сүн гүрний үед цэнхэр цагаан шаазан гэж нэрлэж байсан. Хятад улсын тухайн үеийн гадагшаа борлуулж байсан шаазан эдлэлийн доторх гол төрөл зүйл юм. Өмнөд Тэнгис-1 живсэн усан онгоцноос олсон шаазан эдлэлийн дотор Дэ Хуа-гийн шаазан чухал байр суурь эзэлж байв. Чанарын хувьд дээгүүрт орох бөгөөд тоо хэмжээ нь олон байна. Ийм шаазан гадаадад маш олон илэрсэн.”

Чюань Жөү боомтоос шаазан эдлэл төдийгүй торго дурдан, цайны бүтээгдэхүүн, тухайн нутгийн өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүнийг экспортолдог байсан бөгөөд гадаад орнуудаас маш олон амтлагчийн зүйл оруулж ирдэг байжээ. Тээврийн асар том сүлжээ нь далайн худалдааны үйл ажиллагааг дэмжих чухал газар болгосон байна.

Худалдааны харилцаа солилцоо нь өөр өөр соёлын уялдааг бий болгож, Сүн, Юань гүрний үеийн их хэмжээний архитектурын үлдэгдэл, шашны чулуун сийлбэр өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн нь тухайн үедээ Чюань Жөү бол дорно, өрнийн соёлын солилцооны чухал газар байсныг гэрчилсэн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл