Тун Ляо хотын II удаагийн монгол хувцас заслын уралдаан амжилттай өндөрлөв
2019-07-23 10:53
Тун Ляо хотын II удаагийн монгол хувцас заслын уралдаан амжилттай өндөрлөлөө.
Тун Ляо хотын Суртал ухуулгын газар, Нэгдмэл фронтын хэлтэс, Соёл жуулчлал болон радио телевизийн товчоо, Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Эмэгтэйчүүдийн холбоо, Үйлдвэр худалдааны холбооноос хамтран зохион байгуулсан Тун Ляо хотын II удаагийн монгол хувцас заслын уралдаан 07-р сарын 20-ноос 21-ний өдөр хүртэл Тун Ляо хотод амжилттай болсон байна.
Хоёр дахь удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү уралдаанд Тун Ляо хотын хошуу сум, Хөлөнбуйр хот, Шилийнгол аймаг, Монгол Улс зэрэг газар орны 27 уралдааны баг нь уламжлалт хувцас засал, шинэ загварын амьдралын хувцас засал, шинэ загварын тайзны хувцас засал гэсэн гурван төрлөөр уралдсан байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
