solongonews
Б.Гангаамаагийн хоёр дахь дайралт амжилттай боллоо
2016-01-18 14:41
12 хоног үргэлжилсэн түүний авиралтын хамгийн хүнд үе нь 5500 метрийн өндөрт орших хоёрдугаар кемпэд өрнөжээ.

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа энэ сарын 13-нд дэлхийн долоон ноён оргилын нэг өмнөд Америкийн далайн төвшнөөс дээш 6962 метрийн өндөр Аконкагуа ууланд амжилттай авирлаа. 12 хоног үргэлжилсэн түүний авиралтын хамгийн хүнд үе нь 5500 метрийн өндөрт орших хоёрдугаар кемпэд өрнөжээ. Тэнд цаг агаар гэнэт муудаж, 70-90 км цагийн хурдтай шуурснаас энэ сарын 3-нд авиралтаа түр зогсоосон юм. Б.Гангаамаагийн хамтрагч Хонконгийн уулчин энэ хүрээд буцжээ. Харин гавьяат маань шийр зааж энэ сарын 14-нд салхины хурд 50-60 метр байхад зориг шулуудан эцсийн дайралтаа хийснээр зорилгоо биелүүлсэн байна. Тэрээр 2013 онд тус ууланд ОУХМ Ч.Тэрбиш, Д.Эрдэнэтогтох, спортын мастер Л.Наран, Л.Гантулга нарыг удирдан авирсан ч цаг агаарын хүнд байдлаас Аконкагуагийн оргилд хүрч чадаагүй билээ. 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Ардын эрх №007 (2038)
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл