solongonews
Найман долоо хоногтойдоо таны хүүхэд:
2015-12-28 18:21
Энэ үед түүний тархи идэвхтэй хөгжиж байна. Гар болон хөлийн хуруунууд хэлбэрээ олж байна. Уушги, чих, нүд, уруул, хамар ч мөн байгалийн хэлбэрээ олж байна. Бие нь бүхэлдээ цэгцэрч, янз бүрийн хөдөлгөөн хийж эхлээд байна. Одоо тэрээр ойролцоогоор 12 миллметр өндөртэй болжээ.
Танд одоо ч гэсэн бөөлжис цутгах, дотор муухайрах мэдрэмжүүд хэвээр хадгалагдаж байж болно. Судлаачдын үүний учир шалтгааныг нарийн тогтоогоогүй байна. Ямартаа ч биед тань өдрөөс өдөрт нэмэгдэж буй жирэмсний даавартай энэ нь холбоотой юм. Энэ үед түгээмэл ажиглагдах зүйл нь хажуу тийшээ эргэх, эсвэл сууж байгаад босоход аарцаг, нуруугаар өвдөж болох юм. Таны умай өмнөхөөсөө илүү жинтэй болж хэвлийн булчингууд ч үүнийг дагаад ачаалал авч байгаа. Тиймээс та энэхүү өвдөлтөд санаа зовниж буй бол мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл