
Хорт хавдрын эсрэг дархлааны эмчилгээний талаар гарамгай хувь нэмэр оруулсан болохоор Физиологи, анагаах ухааны салбарын 2018 оны Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэн Жеймс П.Аллисон болон Японы эрдэмтэн Тасуку Нонзё нарт олгохоор болсон гэдгээ Шведийн Каролины анагаах ухааны сургууль 10-р сарын 01-нд мэдэгдлээ.

Шалгаруулах комисс мэдээлэхдээ, хорт хавдар нь хүн төрөлхтний эрүүл мэндийн хамгийн их заналхийлэгчийн нэг болж, жилд бараг хэдэн сая хүн энэхүү өвчний улмаас нас барж байна. Харин физиологи, анагаах ухааны салбарын 2018 оны Нобелийн шагналын эзэд “хүний биеийн дархлааг сайжруулахаар дамжин хавдрын эсийг устгах” гэсэн “хорт хавдрын эсрэг эмчилгээний талаар цоо шинэ үзэл баримтлал”-ыг дэвшүүлж, уг салбарт хөшөө дурсгалын чанартай үүдэн бүтээлт хийсэн гэжээ.
