
Өнөөдөр буюу 24-ний өдөр ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайдын зөвлөлийн хурал Бээжин хотноо зохион байгуулагдаж байна. Тус хурал нь ШХАБ-ын өргөтгөлийн дараах Гадаад хэргийн сайдын зөвлөлийн анхны хуралдаан бөгөөд 06-р сард болох Чиндао дээд хэмжээний уулзалт бүх талаар бүрэн бэлтгэгдсэнийг харуулж байна. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И тус хурлыг даргалж, гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар ШХАБ-ын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцон, үр дүнгээ өгсөн баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хурлын зөвшилцөлд тусгагдсан хэвлэлийн мэдээг нийтэлжээ.
Талууд энэхүү уулзалтыг боломж болгон ашиглан, хамтын ажиллагааны талаар илүү зөвшилцөлд хүрч, хамтын ажиллагааны арга хэмжээг бий болгож, Чиндао дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулан, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хөгжлийг ахиулна гэдэгт Хятадын тал итгэлтэй байгаа аж.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ: - Хятадын тал тэргүүлэгч улсын ажлын уламжлалыг үргэлжлүүлж, шинэчлэлийг хүндэтгэн, улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарт бүрэн хамрагдахыг биелүүлж, маш сайн үр дүнд хүрсэн. Чиндао дээд хэмжээний уулзалтын өмнө Хятадын тал мөн гишүүн орнуудын Дээд шүүхийн дарга нарын хурал, Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын хурал, Аялал жуулчлалын сайд нарын хурал, Улс төрийн намын форум, Хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалт, Соёл урлагийн фестиваль, Эмэгтэйчүүдийн форум зэрэг олон төрлийн чухал ШХАБ-ын үйл ажиллагааг зохион байгуулна. Талуудыг идэвхтэй оролцохыг хүсэж байна гэжээ.
