Аварга жинтэй балчир охин
2017-04-18 20:44
Элдэв хүндрэлгүй хэвийн төрсөн энэтхэг охин дөрвөн сартайгаасаа огцом жин нэмж эхэлсэн гэнэ. Одоо найман сартай Чахат Кумар охин 20 кг жинтэй болжээ.

Аварга охин хоол байнга нэхдэг агаад өгөхгүй л бол уйлаад “сүйдэлдэг” аж. Ийм богино хугацаанд хэтэрхий их таргалсаныг гайхсан эмч нар бага хоол өгч, нарийн шинжилгээ хийлгэхийг эцэг, эхэд нь зөвлөсөн байна. Гэхдээ цусны шинжилгээ авах анхны оролдлого бүтэлгүйтсэн гэнэ. Учир нь охины арьс маш их хатуу учир хүндрэл учирсан байна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.wikimon.mn
Дэлгэрэнгүй үзэх
