
2015 онд Эрээн боомтоор 93 мянган тонн жимс, хүнсний ногоо экспортлон, мөн үесээ 6.7 хувиар нэмэгдсэн болон өртөг нь 100 сая юаньд хүрч, мөн үесээ 10.2 хувиар өсчээ.
2015 оны Эрээн боомтын жимс, хүсний ногоо экспорт дөрвөн том онцлогтой. Нэг хилийн жижиглэн худалдааны экспорт илд давуу байж, экспорт 91 тоннд хүрч, мөн үесээ 6 хувиар нэмэгдэж, мөн үеийнхээ хүнсний ногооны экспортын нийт хэмжээний 98.2 хувийг эзэлсэн. Энгийн худалдааны экспорт 2000 тонн байж, мөн үесээ 59.9 хувиар буурч, 1.8 хувийг эзэлжээ. Хоёр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нэг чухал тулгуур байж, гадаад өмчит аж ахуйн нэгжүүд бууралтын үедээ орсон. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн Эрээн боомтоор дамжуулан экспортолсон жимс, хүнсний ногоо 92 мянган тоннд хүрч, 6.8 хувиар нэмэгдэж, мөн үеийнхээ экспортын 99.2 хувийг эзэлжээ. Гадаад өмчит аж ахуйн нэгжүүдийн экспорт 1000 тонн байж, мөн үесээ 8.9 хувиар буурч, 0.8 хувийг эзэлсэн. Гурав, Монгол Улс нь экспортын хамгийн том зах зээл болсон. Эрээн боомтоор Монгол руу экспортолсон жимс, хүнсний ногоо 87 мянган тоннд хүрч, мөн үесээ 0.5 хувиар өсөж, мөн үеийнхээ экспортын нийт хэмжээний 93.5 хувийг эзэлжээ. Орос рүү 6000 тонн экспортолж, мөн үесээ 6.4 дахин нэмэгдэж, 6.5 хувийг эзэлжээ. Дөрөв, экспортын гол зүйл нь төмс, байцаа, сонгино, алим, халуун ногоо зэрэг болно. Эрээн боомтоор экспортолж байгаа жимс, хүнсний ногоо 40 гаруй төрөл байж, үүнд, төмс 16 мянган тонн экспортлон, мөн үесээ 1.7 дахинаар нэмэгдсэн бол байцаа 15 мянган тонн, мөн үесээ 4 хувиар нэмэгдэж, сонгино 14 мянган тонн байж, мөн үесээ 21.1 хувиар буурч, алим 7000 тонн, мөн үесээ 4.6 хувиар буурсан. Харин халуун ногооны экспорт 7000 тоннд хүрч, мөн үесээ 1.2 хувиар нэмэгдэн, улаан лооль 6000 тоннд хүрч, мөн үесээ 3.9 хувиар нэмэгдсэн. Өргөст хэмхийн экспорт 5000 тоннд хүрч 2.7 хувиар нэмэгдсэн бол жүрж 3000 тонн байж, мөн үесээ 19 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
