
"COVID-19"-ийн халдвараас сэргийлэх ажлыг сайтар хийсэн нөхцөлд Бээжин хэрэглээг дэмжих олон арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн бол 07-р сарын 26-ны 10:00 цагаас хоолны газар, ресторан, худалдааны төвийн хэрэглээний 1 сая ширхэг кпон, ухаалаг бүтээгдэхүүн худалдан авах 50 мянган ширхэг кпон гээд захиргаа болон аж ахуйн нэгжийн хэрэглээний нийт 1.5 сая ширхэг купон тарааж эхэлсэн байна.
Халдварын улмаас 06-р арын 06-нд эхлүүлээд байсан “Бээжингийн хэрэглээний улирал” арга хэмжээний цахимаас бусад арга хэмжээг 06-р сарын 24-нд бүхнийг түр зогсоосон. Буухиа шуудангийн хүргэлтэд хүмүүсийн бөөгнөрөл үүсэхээс зайлсхийх арга хэмжээг аваад байсан юм. Харин тахлын байдлыг үр ашигтай тогтоон барьж, олон нийтийн эрүүл мэндийн онц байдлын зэрэглэлийг II- III болгон бууруулснаар холбогдох арга хэмжээг дахин сэргээж, хэрэглээг идэвхжүүлэх болсноо Бээжин хотын Худалдааны ажил эрхэлсэн газар мэдэгдлээ.
