solongonews
Хил дамнасан бизнес чухал үүрэг гүйцэтгэж байна
2020-04-21 22:19
Хил дамнасан бизнес дэлхий нийтэд итгэл найдвар төрүүлж байна.

        Одоогийн байдлаар дэлхий даяар тархсан “COVID-19”-ийн улмаас олон улсын зах зээл хаагдаж, хэрэглээ түр зогсонги байдалд орж байна. Олон улсын чанартай аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид бизнесийн боломж хайж, цар тахлын нөхцөлд зах зээл болон бизнесийн загварын шинэ боломжийг судалж байгаа юм. Хятадын компаниуд янз бүрийн хил дамнасан бизнес загваруудыг туршин ажиллуулж, дэлхийн зах зээлийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг дахин эхлүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна.

Хятад-Европын бараа тээврийн галт тэрэг саяхан хэвийн ажлаа бүх талаар сэргээлээ. Энэ сарын 14-нд цар тахлын нөлөөгөөр тасалдаад байсан бараа тээврийн галт тэрэг Хятадын Үханиас хөдлөөд Дуйсбургт хүрлээ. Энэ галт тэргэнд Германд тулгуу шаардагдаж буй эмчилгээний хэрэгслийг ачсан юм. Хятад, Герман хоорондын бараа тээврийн хэмжээ одоохондоо 90 орчим хувь нь сэргэсэн. Нэг хоёр сарын хугацаанд хямралаас өмнөх түвшинд хүрэхийг хүсэж байна гэж Германы төмөр замын салбарынхан илэрхийлээд байна.

Цар тахлын нөлөөгөөр Зүүн Өмнөд Азийн олонх агаарын нислэгүүд зогсож, хил дамнасан ложистикт ноцтой цохилт болсон юм. Алибаба корпорацын харьяа Зүүн Өмнөд Азийн цахим платформ Lazada ложистик компанитай хамтран цахим худалдааны бараа бүтээгдэхүүн болон тахлын эсрэг эмчилгээний хэрэгслийг дэлхийн 100 гаруй улс орон бүс нутагт хүргэж өгчээ.

Тайланд дахь Хятадын Бизнес холбооны дарга Линь Чүчинь:

- Цар тахал хүмүүсийн аяллыг хязгаарлаж байгаа боловч хил дамнасан цахим худалдаа нь ложистикийн хүчин чадалдаа түшиглэн, эмчилгээний хэрэгсэл болон өдөр тутмын хэрэглээний зүйлсийг зөөвөрлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэж хэллээ. Энэхүү халдварт тахлын үед Алибаба, SF Express, JD.com зэрэг хил дамнасан цахим худалдаа, ложистикийн компаниуд өөрсдийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ, технологи, логистикийн сүлжээндээ тулгуурлан асар их ач холбогдолтой ажилласан юм.

Хятадын хиймэл оюун ухаан, цахим худалдаа зэрэг дэвшилтэт технологи улс орнууд тахлын эсрэг хамтран тэмцэж, эдийн засгийн хөгжлөө сэргээхэд тус дэм болсон. Энэ тахлын туршлагаасаа дэлхий дахинтай хуваалцлаа гэж Таиландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Цар тахлын нөхцөл байдал ноцтой байгаа Европ, Америкт жижиглэнгийн худалдааны салбар хүчтэй цохилтод өртсөн боловч цахим худалдааны гүйлгээний хэмжээ харин мэдэгдэхүйц өсөж байгааг тоо баримтад харуулсан байна. Тухайлбал Испаний цахим худалдааны хэрэглээ 55 хувиар нэмэгдсэн нь хил дамнасан цахим худалдааны хувьд боломж юм.

Хятад улсын хил дамнасан ложистикийн үйлчилгээ үзүүлэгч Цайняо компани 04-р сарын 10-ны өдөр:

- Хятадаас олон орон руу зөөвөрлөх хил дамнасан ложистик болон хилийн чанад дахь агуулахууд үйл ажиллагаагаа явуулсаар бөгөөд хил дамнасан цахим худалдааны ложистикийн захиалга тахлын өмнөх түвшиндээ хүрлээ гэж мэдэгдлээ.

Хил дамнасан бизнес нь дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ сэргэхэд итгэл найдвар хүсэл эрмэлзэл төрүүлж, зах зээл болон хэрэглээг дайчилж байгаа нь тодорхой харагдаж байна. Дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ хэвийн ажиллах нөхцөлд л улс орнуудын засгийн газрын эдийн засгийг дайчлах бодлогууд жинхэнэ үр дүнтэй болж чадах юм.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл