Хятадын Үндэсний Статистикийн Хороо, Хятадын Логистик, Худалдан авалтын Холбооны Үйлчилгээний Аж Үйлдвэрийн Судалгааны Төвөөс гаргасан мэдээллээр 3-р сард үйлчилгээний салбарын бизнесийн үйл ажиллагааны индекс 52.4 хувь болж, өмнөх сараас 1.4 хувиар өсч, гурван сар дараалан эргэн сэргэж, үйлчилгээний салбарын тэлэлтийн хурд нэмэгджээ.
Энэ салбрын талаас нь авч үзвэл, бизнесийн үйлдвэрлэлтэй нягт холбоотой үйлчилгээний салбарын үйлдвэрлэл, үйл ажиллагаа харьцангуй идэвхтэй байна. Гуравдугаар сард шуудан, харилцаа холбоо, радио, телевиз, хиймэл дагуул дамжуулах үйлчилгээ, мөнгө болон санхүүгийн үйлчилгээ болон бусад салбарын бизнесийн үйл ажиллагааны индекс 60.0 гаруй хувиар өсч, бизнесийн нийт хэмжээ хурдацтай өссөн байна. Өргөн хэрэглээний, төмөр замын тээвэр, түрээсийн болон бизнесийн үйлчилгээний салбарын бизнесийн үйл ажиллагааны индекс 53.0 хувь буюу түүнээс дээш байсан бөгөөд хөгжил цэцэглэлтийн түвшин өөр өөр хэмжээнд дахин өссөн байна.
Хятадын Үндэсний статистикийн газрын Үйлчилгээний салбарын судалгааны төвийн ахлах статистикч Жао Цинхэ хэлэхдээ, 3-р сард бизнесийн үйл ажиллагааны хүлээлтийн индекс 58.2 хувь болж, өмнөх сараас 0,1 хувиар өссөн бөгөөд цаашид ч харьцангуй өндөр хөгжил цэцэглэлтийн түвшинд байсаар байна. Энэ нь ихэнх үйлчилгээний байгууллагууд ирээдүйн зах зээлийн хөгжлийн талаар өөдрөг үзэлтэй хэвээр байгааг харуулж байна гэжээ.
