solongonews
2020 он гэхэд нийтийн тээврээр 120 тэрбум хүн зорчино
2016-07-26 21:18
2020 он гэхэд, Хятад улсад олон нийтийн зорчигч автобусаар 120 тэрбум хүн /давхардсан тоогоор/ зорчих төлөвтэй.

”Арван гуравдугаар таван жил“-ийн төлөвлөгөөний эцэс буюу 2020 он гэхэд, Хятад улсад олон нийтийн зорчигч автобусаар 120 тэрбум хүн /давхардсан тоогоор/ зорчих төлөвтэй байгаа тухай Хятадын Зам тээврийн яамны "Хот суурингийн нийтийн зам тээврийн "Арван гуравдугаар таван жил"-ийн хөгжлийн хөтөлбөр"-т нийтэлсэн.

Хот суурингийн нийтийн зам тээврийн үйлчилгээг сайжруулах талаар "хөтөлбөр"-т заахдаа, нийтийн зам тээврийг ойр дөхөм болгож, ухаалаг болгохыг эрчимжүүлнэ. 2020 он гэхэд байнгын оршин суугчид нь 3 саяас дээших хот сууринд нийтийн автобусны тусгай зориулалттай замын сүлжээг бүрдүүлнэ. Түүнчлэн 1 саяас дээших байнгын оршин суугчидтай хот сууринд нийтийн автобусны менежмент, аюулгүйн хяналт, онц байдлыг зохицуулах системийг бүрдүүлнэ" гэжээ.

 

 

Найруулагч: .
Эх сурвалж : http://news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл