solongonews
”Шар мөрний сав газрын соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, ашиглах төлөвлөгөө ”-г албан ёсоор гаргав
2022-07-24 15:08
”Шар мөрний сав газрын соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, ашиглах төлөвлөгөө ”-г албан ёсоор гаргасан байна.

     Сүүлийн өдрүүдэд Хятадын таван яам, комисс хамтран "Шар мөрний сав газрын соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, ашиглах төлөвлөгөө"-г (цаашид “төлөвлөгөө”гэж товчилно) албан ёсоор зарлаж, Шар мөрний сав газрын соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, ашиглах ажилд тусгай зохицуулалт хийсэн байна.

Шар мөрөн нь Хятадын иргэний зүрх сэтгэлд эх гол болсны хувьд Хятадын үе үеийн хөвгүүд, охидыг өсгөж хүмүүжүүлснээс гадна соёлын гайхамшигт өвийг үлдээсэн юм.

   Шар мөрний соёлын өвийг системтэйгээр хамгаалах ажлыг хэрхэн ахиулах вэ гэдэг нь Шар мөрний дагуух 9 муж,өөртөө засах орон, тэр байтугай бүх Хятад улсын нийгмийн бүхий л салбарт тулгарсан цаг үеийн асуудал болсон юм. Үүнд холбогдуулан таван яам,хэлтсээс хамтран гаргасан "Төлөвлөгөө" нь Шар мөрний соёлыг хамгаалах, өвлүүлэх, сурталчлан таниулах үйл ажиллагааны төлөвлөгөө, тодорхой арга хэмжээний гарын авлага бөгөөд Шар мөрний соёлын өвийн тогтолцоог хамгаалах томоохон төслийн нарийвчилсан хэрэгжилт болох юм.

                                   Шар мөрөн, урсаж бий соёлын амин судас

       Хятад улсын 5000 гаруй жилийн соёл иргэншлийн түүхэнд Шар мөрний сав газар 3000 гаруй жилийн турш Хятадын улс төр, эдийн засаг, соёлын төв байсаар ирсэн. Үүний цаана үндэсний соёл иргэншлийн оршин тогтнож, хөгжиж ирснийг гэрчлэх голын эрэг дагуу оршуулсан соёлын дурсгалууд олон бий болсон нь мэдээж.

Хятадын Үндэсний соёлын дурсгалт зүйлийн 3 дахь удаагийн тооллогоор Шар мөрний сав газрын 9 муж,өөртөө засах орон (бүс)-д 300 мянга гаруй үл хөдлөх соёлын дурсгалт зүйл байгаа нь үндэсний соёлын дурсгалт зүйлийн 39.73 хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар Шар мөрний гол болон цутгал голууд урсдаг 69 хотод (жүө) 168 мянга орчим үл хөдлөх соёлын дурсгалт зүйл бүртгэгдээд бий ажээ.

Олон жилийн турш Шар мөрний сав газарт археологи, томоохон дурсгалт газруудыг хамгаалах, үндэсний археологийн дурсгалт газруудын цэцэрлэгт хүрээлэн, эртний барилга байгууламж барих, агуйн сүмүүдийг хамгаалах, ашиглах гэх мэт эерэг үр дүнд хүрсэн ажлууд хийгдсэн.

Шар мөрний адаг Хэнань мужид, Шар мөрний дагуух 7051 үл хөдлөх соёлын дурсгалт зүйлийн тооллого дуусаж, Шар мөрний сав газрын 947 мужийн зэрэглэлийн биет бус соёлын өвийн төслийн судалгааг ахиулжээ.Шар мөрний үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн 488 томоохон нөөцийг судалж, Шар мөрний соёлын өвийн нөөцийн томоохон мэдээллийн дата санг бүрдүүлсэн байна.

Яншао тосгон, Мяодигүө болон бусад үндэсний археологийн дурсгалт цэцэрлэгт хүрээлэнгүүд ээлж дараалан баригдаж ашиглалтад орлоо.Саньмэньшя-Лүөян-Жэнжөү-Кайфэн-Аньян зэрэг дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэнгийн коридорын бүтээн байгуулалт эрчимжиж, 700 гаруй километр экологийн мөн Шар мөрний дагуух соёлын аялал жуулчлалын коридорууд бүрэлдэж эхэлжээ.

Өнгөрсөн оны сүүлчээр Хэнань мужийн засгийн газрын ерөнхий газраас "Хэнань мужийн соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, ашиглах , шинэчлэлийг эрчимжүүлэх хэрэгжилтийн төлөвлөгөө"-г гаргаж, Шар мөрнийг хамгаалах, өвлүүлж, Шар мөрний соёлд агуулагдаж буй цаг үеийн үнэ цэнийг гүн ухаж, Шар мөрнийг түүхийг өвлөн үлдээсэн соёлын гол болгон байгуулах ажлыг урагшлуулахыг тусгайлан санал болгосон байна.

-Сүүлийн жилүүдэд Хэнань мужийн Шар мөрний соёлын тогтолцоог хамгаалах ажил ихээхэн амжилтад хүрчээ. 2022 онд бид Шар мөрний үндэсний музей, Шар мөрний сав газрын биет бус соёлын өвийг хамгаалах, үзэсгэлэнгийн төв байгуулах зэрэг үндэсний соёлын олон нийтийн 10 томоохон төслийг хэрэгжүүлэхэд үргэлжлэн анхаарлаа хандуулна гэж Хэнань мужийн Соёл, аялал жуулчлалын газрын дарга Жян Жидин танилцууллаа.

                           Хятад үндэстний үндэс, сүнсийг хамгаална

    Сүүлийн өдрүүдэд Хэнань музей "Шар мөрний дагуух 9 муж, өөртөө засах орны алт, хаш чулуун тусгай урлалын эрдэнэсийн үзэсгэлэн" гаргаж, алт, хаш чулуун тусгай урлалын 300 гаруй дурсгалт зүйлийг дэлгэн үзүүлсэн байна. Үүний дотор Саньшиндүй музейн "цор алдартнуудын" соёлын дурсгалууд болох алтан нүүртэй хүрэл дүрс, оюу араатны нүүртэй хүрэл товруу, Шаньши музейн оюу чулуун шигтгээртэй хүрэл сэлэм зэргийг багтаажээ.

Шар мөрний сав газрын музейн холбоо 2019 онд байгуулагдсанаас хойш анх удаа ийм томоохон үзэсгэлэн гарч байгаа нь энэ юм. Энэхүү үзэсгэлэнд Шар мөрний дагуух 9 муж,өөртөө засах орны 23 соёлын байгууллага, музейн 300 шахам алт, хаш чулуун тусгай урлал, соёлын дурсгалууд цугларсан нь 4000 жилийн цаг хугацаа, орон зайг хамарсан үзэсгэлэн болсон юм.

Сүүлийн жилүүдэд Шар мөрний сав газрын дээд, дунд, доод хэсэг хамтран Шар мөрний соёлыг хамгаалах, өвлүүлэх, сурталчлан таниулах үйлсэд хамтран ажиллаж, нааштай үр дүнд хүрч, Шар мөрний үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжилж байна. Шар мөрний үндэсний музейн үйл ажиллагааг албан ёсоор ашиглалтад орж, Шар мөрний соёлын сар, Шар мөрний соёлын аялал жуулчлалын баярыг дараалан зохион байгуулж, "Шар мөрний шавар хүүхэлдэй" зэрэг урлагийн хөтөлбөрүүд хүмүүст танигдан нэр алдаршсан байжээ.

Гэсэн хэдий ч Шар мөрний баялаг, өнгөлөг соёлын нөөцийн төлөв байдал тийм ч өөдрөг биш байна.

Үүний учир нь Шар мөрний сав газрын түүх, соёлын нөөц баялаг их боловч урт удаан түүхийн аян болон зарим түүхэн шалтгааны улмаас Шар мөрний бүхэл бүтэн нутаг дэвсгэрийн түүх, соёлын нөөцийн байдал тодорхой бус, холбогдох мэдээлэл бүрэн бүтэн биш байдал оршиж байгаа юм. Зарим соёлын дурсгалт зүйл, түүхийн дурсгалт газар, биет бус соёлын өвийг нэн яаралтай хамгаалах шаардлагатай байх бөгөөд Шар мөрний соёл, түүхийн баялгийг аврах, хамгаалах, өвлүүлэх, сурталчлах ажлыг системтэй, зорилтот түвшинд хэрэгжүүлэхийн тулд иж бүрэн бүртгэлийн ажил яаралтай явуулах шаардлагатай байна.

           Одоогийн байдлаар Шар мөрний сав газрын соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах тогтолцоо, нэгдмэл байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байна. Бүс нутаг хоорондын хөгжлийн тэнцвэргүй байдал, хамгаалалт,бүтээн байгуулалтын хоорондох зөрөө мөн оршсоор байна. Орчин үеийн эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжилд нэгдэх, нийгмийн үр өгөөжийг үзүүлэх нь хангалтгүй хэвээр байгаа бөгөөд Шар мөрний соёлыг хамгаалах, өвлүүлэх, сурталчлах үр дүнтэй дэмжлэгийг бий болгоход хэцүү байна. Шар мөрний соёлын дурсгалт зүйлсийг хамгаалж, Хятадын үндэстний язгуур сүнсийг хамгаалах зайлшгүй шаардлагатай болжээ.

                                   Шар мөрний соёлын дурсгалт газруудыг “амилуулах”шаардлагатай

     Мөн Хэнань муж 2022 оны цагаан сарын баярын үдэшлэгээр Шар мөрний шавраар шавар хүүхэлдэй шуух урлагийг “ амьд болгож”, “Шар мөрний шавар хүүхэлдэй” гэх хүүхдийн бүжгээр Хятадын иргэдийн унган бага насыг дурсамжийг нь амжилттай дурсуулсан төдийгүй бүх дэлхийн хүмүүст ч нөлөө үзүүлсэн байна.

"Шар мөрний шавар хүүхэлдэй" бүжиг Шар мөрний сав газрын хүмүүсийн бага насны дурсамж, Хятадын хөвгүүд, охидын нийтлэг дурсамжийг толилуулж байна.

-Шар мөрөн болон Шар мөрний шаварт Шар мөрний соёлын сүнс өвлөгдөж байгааг ойлгох ёстой. Уг хөтөлбөр нь Шар мөрний соёлыг амилуулаад зогсохгүй Хятадын соёл иргэншлийг гадагш гаргахад түлхэц болжээ гэж 2022 оны Хэнань мужийн цагаан сарын тоглолтын зохион байгуулагч ажилтан Чэнь Лэй танилцуулав.

Шар мөрөн нь олон жилийн түүхтэй, урт голын сав газартай бөгөөд соёлын гайхамшигт өвийг үлдээсэн байжээ. Эрэг дагуух хүмүүс эдгээр соёлын өвийг гүнзгийрүүлэн судалснаар ирсний улмаар Шар мөрний сав газрын соёл өдөр ирэх тусам баялаг болсоор.

Хятадын Соёлын өвийн газар зэрэг таван газар хамтран боловсруулж гаргасан “Төлөвлөгөө”-ний хариуд Хятадын Соёлын өвийн дурсгалт газрын холбогдох албан тушаалтан хэлэхдээ, “Төлөвлөгөө” нь гол төлөв төв засгийн газрын чухал шийдвэр, зохицуулалтын хэрэгжилтийг ахиулах, Шар мөрний сав газрын соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, ашиглахыг ахиулах зэрэг асуудлыг авч үзэхэд үндэслэсэн юм гэжээ.

Шар мөрний сав газрын соёлын дурсгалт газруудыг хэрхэн илүү сайн "амилуулах", соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, ашиглах түвшнийг хэрхэн сайжруулах вэ гэдэгт "Төлөвлөлт" нь Шар мөрний соёлын дурсгалт зүйлсийг судлах ажлыг эрчимжүүлж, Шар мөрний соёлын дурсгалт зүйлсийг цогцоор нь судлах ажлыг ахиулан, Шар мөрний соёлын дурсгалт зүйлсийг системтэйгээр хамгаалах ажлыг хэрэгжүүлэх, Шар мөрний соёлын дурсгалт зүйлсийг дэлгэн харуулах, ашиглахад шинэлэг санаа гаргах, Шар мөрний соёлыг сурталчлан таниулах, баталгааг зохион байгуулах, хэрэгжүүлэх болон бусад чиглэлээр Шар мөрний соёлын дурсгалуудыг идэвхжүүлж, ашиглахад дэмжлэг үзүүлэв.

- Шар мөрний соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, ашиглах талаар сайн ажил хийснээр Шар мөрний соёлыг хамгаалах, өвлүүлэх, сурталчлахад үр дүнтэй дэмжлэг үзүүлж, Хятадын шилдэг уламжлалт соёлын бүтээлч өөрчлөлт, шинэлэг хөгжлийг ахиулж чадна. Энэ нь Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтад оюун санааны хүчийг цуглуулж, Шар мөрний соёлд агуулагдаж буй цаг үеийн үнэ цэнийг гүн гүнзгий судалж, түүхэн нөхцөл байдлыг үргэлжлүүлэн, соёлын өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх боломжтой гэж холбогдох хариуцсан танилцуулсан байлаа.

Зохиогч: ЮЙ ЖЯШИ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл