solongonews
Хааны ордон музей судалгааны таван шинэ институт байгуулав
2019-04-01 20:38
Хааны ордон музей судалгааны таван шинэ институт байгууллаа.

      Бээжин хотын “Хааны ордон” музей судалгааны таван шинэ институт байгуулаад байгаа ба судалгааны 28 төрөл ангиллыг хамрах болсон байна.

“Хааны ордон” музей нь хасын соёл, эртний уран бичлэг, зургийг шалган шинжих зэрэг судалгааны таван шинэ институт байгуулсан тухай сүүлийн өдрүүдэд нийтэд зарласан бөгөөд сүүлийн хоёр жилийн судалгааны үр бүтээлээ нийтэлсэн байна.

Энэ удаад тус музейд Хасын соёлыг судлах хүрээлэн, Соёлын өвийг хамгаалах шинжлэх ухаан, техникийн хүрээлэн, Эртний бичиг, зургийг шинжих, хадгалах судалгааны хүрээлэн, Барилга, төлөвлөлтийг судлах хүрээлэн, Оюуны өмчийн судалгааны хүрээлэн зэргийг шинээр байгуулсан бол Хааны ордон музейн судалгааны хүрээ нь нийтдээ 28 анги төрлийг хамрах болсон байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл