Хятад-Өмнөд Солонгосын олон улсын Ⅱ кино наадмын шагнал гардуулах ёслол 11-р сарын 12-ны өдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Олимпын төвд зохион байгуулагдсан бөгөөд ойролцоогоор 1000 гаруй Хятад, Өмнөд Солонгосын кино салбарын хүмүүс оролцсон байна.

Тус наадмыг Хятад, Өмнөд Солонгосын киноны салбарын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Хятад, Өмнөд Солонгосын олон улсын кино наадмын зохион байгуулах комисс болон Хятадын Олон улсын соёлын солилцооны төв хамтран зохион байгуулсан аж.
Хятадын жүжигчин Линь Юүнжянь шилдэг уран бүтээлчийн шагнал хүртсэн юм.
Хятад-Өмнөд Солонгосын олон улсын анхдугаар кино наадам 2017 оны 09-р сард Сөүлд болж байсан түүхтэй бөгөөд Хятад, Өмнөд Солонгос хоорондын кино салбарын соёлын иннаваци, ирээдүйн хөгжилд ашигтай тавцанг нээж өгсөн байна.
