solongonews
5.4 мянган ажилгүй иргэдэд ажил олгожээ
2018-12-19 16:18
Өвөр Монгол хот суурингийн 5.4 мянган ажилгүй иргэдэд ажил олгожээ.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хүний хүчний нөөц баялаг, нийгмийн баталгааны тэнхимээс сурвалжлагч мэдээлэхдээ энэ жил Өвөр Монгол нийтийн асрамж халамжийн чанартай ажлын байр гаргах, дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг аргаар хот суурингийн 5.4 мянган ажилгүй иргэдэд ажил олгож, жилийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тухай мэдээлэв.

Өвөр Монгол ажил олголтыг тэргүүнд тавих стратеги бодлого болон илүү идэвхтэй ажил олгох төрийн бодлогыг гүн гүнзгий хэрэгжүүлэн, Өвөр Монголын хэмжээнд ажил олгосон байдал ерөнхийдөө тогтвортой байх талыг батлав. Ажил олгох цар хүрээг өргөтгөх талд Өвөр Монгол эдийн засгийн бүтцэд төлөвлөлт хийх аж үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчлөн зэрэглэл дэвшүүлж, онцлог давуу талтай аж үйлдвэрийг дэмжин ажил олгох нөлөөг нэмэгдүүлж, гуравдугаар аж үйлдвэрээр ажил олгохыг дэмжихэд гол чиглэл болгон, үйлчилгээний үйл хэрэг, бага дунд аж ахуйн нэгж, хөдөлмөр хүч нягтарсан хэлбэрийн аж ахуйн нэгжийн ажил олголтод хүч тавин, олон арга замаар ажил олгох зам сувгийг өргөжүүлж, ажил олгох цар хүрээг нэмэгдүүлжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл