solongonews
Хятадад аж үйлдвэрийн роботуудын үйлдвэрлэл нэмэгджээ
2018-12-04 10:37
Үйлдвэр, мэдээллийн технологийн яам: Хятадад аж үйлдвэрийн роботуудын үйлдвэрлэл нэмэгджээ.

Хятад улсад аж үйлдвэрийн роботуудын үйлдвэрлэлийн хэмжээ энэ оны эхний арван сард жилийн дундаж үзүүлэлтээр 8,7 хувиар өссөн байна. Тус улсын аж үйлдвэр, мэдээлэл зүйн яамны статистикт дурдсанаар, энэ оны 01-10 дугаар сарын хугацаанд Хятад улсад 118 452 аж үйлдвэрийн роботыг үйлдвэрлэн гаргажээ.

Харин 10 дугаар сард роботуудын үйлдвэрлэл 3,3 хувиар буурсан байна. Энэ тоо буурах болсон шалтгааныг статистик мэдээлэлд дурдаагүй байна.

Роботын үйлдвэрлэл Хятад улсад сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй өссөөр байсан. Өмнөх онд аж үйлдвэрийн робот 81 хувиар өсч, 130 мянгыг давснаар 3 жилийн өмнө төлөвлөж байснаасаа давуулан биелүүлсэн үзүүлэлт болсон байна. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Үйлдвэр, мэдээллийн технологийн яамны албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл