ЮНЕСКО-гийн нийтэлсэн мэдээнд 19 орны 28 хот ЮНЕСКО-гийн "Дэлхийн бүтээлч хотуудын сүлжээ"-ний гишүүнээр бүртгүүлснээс Дундадын гурван хот багтжээ. Дундадын эдгээр хот "Гар урлал, ардын урлагийн төв хот" хэмээн нэрлэгддэг Жин Дэжэнь, Сү Жөү хот, "Хоолны хотхон" хэмээн нэрлэгдсэн Шүнь дэ хот болно.



"Дэлхийн бүтээлч хотуудын сүлжээ" 2004 онд байгуулагдсан бөгөөд бүтээлч соёлоо эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ болгосон хотуудыг хооронд нь холбож, улмаар нийгэм, эдийн засаг, соёлын хөгжлийн олон улсын хотуудын сүлжээ холбоог бий болгох зорилттой.
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова: -ЮНЕСКО-гийн бүтээлч хотуудын сүлжээ нь хамтран ажиллах гол хэлбэр, тогтвортой хөгжлийн явцад гайхамшигт бүтээлч иновацыг харуулж чаддагаараа онцлог юм гэлээ.
