Монгол Одон Телевизийн сар шинийн үдэшлэг битүүний орой үзэгчдэд хүрнэ
2019-01-23 21:27
Нийт монгол үзэгчдийн хүсэн хүлээсэн ӨМРТ-ийн Монгол Одон Телевизийн шаргачин гахай жилийн сар шинийн үдэшлэгийн зураг авалтыг 01-р сарын 22-нд амжилттай хийж дуусгалаа.
Энэхүү үдэшлэгт Хятадын найман муж орон болон Монгол Улс, ОХУ-ын 1000 гаруй уран бүтээлч оролцжээ. Тодруулбал, Өвөр Монголын алдарт дуучин Оюунбилэг, Жинхуар, Мөнгөнцэцэг, Цэцэгмаа, Хөх хээр хамтлаг, Анд хамтлаг, МУГЖ Ганзориг, МУГЖ Ариунболд зэрэг уран бүтээлчид оролцож, гайхалтай уран бүтээлээрээ сар шинээр үзэгч түмэнтэйгээ уулзах аж.
Энэ жилийн үдэшлэгт хид дуу, ардын дуу, зохиолын дуу, Хятад, Монгол, Оросын хамтарсан үзүүлбэр, Хятадын найман муж орны үзүүлбэр гэсэн төрөлд хуваасан нь өнгөрсөн жилүүдээсээ онцлог болж байгаа юм байна.
Үдэшлэгийг 02-р сарын 04-ний өдөр буюу битүүний үдэш Монгол Одон Телевизээр монгол түмэндээ хүргэх болно.
Зохиогч: Чинзоригт
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Талын дуу хоолой
Дэлгэрэнгүй үзэх
