Худалдааны яамны судалгааны хүрээлэнгээс 12-р сарын 14-нд нийтэлсэн тайланд 2013 онд анхны чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулагдсанаас 2019 оны эцэс хүртэл чөлөөт худалдааны бүсийн сөрөг жагсаалт 6 жилийн турш 80-аас дээш хувиар буурчсан. Түүнчлэн 190-ээс 37 болон, мөн үйлчилгээний салбарын хязгаарлалтын арга хэмжээ 95-аас 28 болж буурсан байна. Энэ нь Хятад улс гадаадад улам нээлттэй болж байгааг бүрэн харуулсан байна.
Үүнээс гадна, долоон жилийн хугацаанд чөлөөт худалдааны туршилтын бүсэд хийсэн шинэчлэлийн 260 туршлагыг улс орон даяар хуулбарлан хэрэгжүүлж байгаа юм. Дэлхийн томоохон хөгжсөн орнуудын боловсруулсан CPTPP, Европ, Японы EPA-ийн төлөөлж буй дээд түвшний чөлөөт худалдааны хэлэлцээрүүд, зохицуулалтын олон салбаруудад олон талт худалдааны системээс шаардагдах түвшинг даван гарсан нь олон улсын эдийн засаг, худалдааны дүрмийн шинэ чиглэлийг тодорхойлоход нөлөөлж магад. Үүний улмаас Хятадын чөлөөт худалдааны туршилтын бүс олон улсын өндөр стандарт дүрмийн системтэй идэвхтэй холбогдож, олон салбарт туршин ажиллах ёстой.
