
Энэ оны 1-10-р сард ӨМӨЗО-д гадаадын хөрөнгө оруулалттай 39 аж ахуйн нэгж байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 44% -иар нэмэгджээ.
Эдгээр аж ахуйн нэгжийн дийлэнх нь Өмнөд Солонгос, Япон, Австрали, Канад, Сингапур зэрэг улсынх юм. Бодит хөрөнгө оруулалтын хэмжээ нь 1 тэрбум 378 сая гаруй ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 39% -иар буурчээ. Үүнд: Xөрөнгө хоршсон аж ахуйн нэгж 249 сая орчим ам.доллар, гадаад хөрөнгийн аж ахуйн нэгж 865 сая орчим ам.доллар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 265 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Эдгээр аж ахуйн нэгж нь голдуу уул уурхай болон аж үйлдвэрийн салбарынх бөгөөд тээвэр болон хадгалалтын салбарт 184 сая орчим ам.доллар зарцуулжээ. Газар зүйн байрлалын хувьд Ордос, Улаанцав, Баяннуур, Улаанхад, Хянган, Бугат болон Хөлөнбуйр зэрэг аймаг хотод төвлөрч байна.
