Монголын залуучуудын дунд арилжаа худалдаа хийгээд төдийлэн удалгүй үүдээ хаачихдаг байдал цөөнгүй тохиолддог. Энэ нь хэдийгээр олон зүйлийн шалтгаанаас болсон боловч хамгийн гол нь өөрийн сэтгэхүйн орон зайгаа чөлөөлж чадсангүй, зах зээлийн байдал, орчин үеийн шинэ шинжлэх мэргэжлийг ашиглах нь дутмагаас болсон юм.

Бидэнд цул байгалийн гаралтай хүнснээс эхлээд маш олон зүйлийн өвөрмөц шилдэг гаралтууд элбэг бий. Гэхдээ олон нийтэд таниулж чадсан нь харин ховорхон шүү. Жишээ дурдахад, Хятад улсын шар тосны хэрэглээ 548 тоннд хүрч, дэлхийд дөрөвдүгээрт ордог гэсэн бүртгэл байдаг. Гэвч дэлхийд хэрэглэгдэж байгаа шар тосны брэндийн тэргүүний арван нэрсэд Өвөр Монгол, цаашлаад Хятад улсын брэнд нэг ч ороогүй. Монголчууд аль эртнээс шар тосыг цагаан идээний содон хэмээн үзэж уламжлалт анагаах ухаанд ч гэсэн түгээмэл хэрэглэсээр ирсэн билээ. Шар тосны ач тусыг монголчууд бараг аль ч үндэстнээс илүү ойлгож мэддэг. Гэтэл өнөөдөр зах зээлд монголчуудын хийсэн шар тос ямар ч байр суурьгүй байсаар. Үүнтэй адил монголчуудын олон төрлийн шилдэг бүтээгдэхүүн иймэрхүү үнэ цэнэгүй байдаг.
Шинэ цаг үеийн зах зээлийн өрсөлдөөнд мөр зэрэгцэе гэвэл зайлшгүй орчин үеийн үйлдвэрлэл, борлуулалтын арга замыг хайж, бүтээгдэхүүний чанар чансаа, үнэ өртөг бүхий давуу талыг олонд таниулсан байх хэрэгтэй. Иймээс бизнес эрхэлдэг хүн юуны өмнө хуучин арга маягаа өөрчилж, шинэ шинжлэх мэргэжлээр бүтээгдэхүүнээ нарийн үйлдвэрлэх тал дээр сайн сурч судлан хэрэглэгчдийн таашаалд хүргэж чадах эсэх нь маш чухал юм.
