XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган 03-р сарын 06-ны өдөр хэвлэлийн бага хурал хуралдуулсан байна.
Хятад улсын Хөгжил Өөрчлөлтийн Эвлэлийн Эрхлэгч Хэ Лифэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, бизнес эрхлэгчид иргэдийн гаргасан хувь нэмрийг өндөр үнэлсэн байна.
- Хятад улсын орлогын албан татварын 50 хувийг бизнес эрхлэгчид тушааж байна.
- Бизнес эрхлэгчид Хятад улсын GDP-ын 60 хувийг эзэлж байна.
- Бизнес эрхлэгчид Хятад улсын мэргэжлийн инновацын амжилтад 70 хувийн хувь нэмэр үзүүлж байна.
- Бизнес эрхлэгчид хот суурингийн иргэдийн 80 хувийг ажлын байраар хангасан.
- Хувийн компани 90 хувийг эзэлж байна гэжээ.
03-р сарын 05-ны өдөр хянан зөвлөсөн Засгийн газрын ажлын тайланд иргэдийн бизнес эрхлэлтийг дэмжих таван төрлийн бодлогыг дурдсан байна.
- Хувь хүний бизнес эрхлэлтийг дэмжиж, хөтлөн жолоодно.
- Бизнес эрхлэгчдэд эрх тэгш хандана.
- Улс төр болон бизнес эрхлэгчдийн шинэ харилцааг байгуулж, иргэдийн бизнесийн хөгжлийг ахиулна.
- Өмчлөлийн эрхийг хамгаалан, өмчлөлийн эрхэд халдсан үйл ажиллагаанд хуулийн шийтгэл ногдуулна.
- Бизнес эрхлэгчдэд бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгнө.
