solongonews
Гадаад хөрөнгийг ашиглах асуудлаар хуралдав
2019-10-17 11:09
Гадаад хөрөнгийг ашиглах асуудлаар хуралдав

Синьхуа агентлагийн мэдээ: 16-нд Бээжин хотноо, ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн ажлын хурлыг хуралдуулж, арилжаа худалдааны улам сайн нөхцөлийг бүрдүүлэн, гадаад хөрөнгийг сайтар ашиглах асуудлыг авч хэлэлцсэн байна.

Засгийг цомхтгон, эрхийн төвлөрлийг сааруулах, чөлөөлөх ба удирдахыг уялдуулах, үйлчилгээг сайжруулах өөрчлөлтийг гүнзгийрүүлж, гадаад хөрөнгийг ашиглах ажлыг сайтар ахиулна гэж хурлаар шийдсэн байна. Тухайлбал:

Гадаадад нээлттэй салбаруудыг өргөтгөнө.

Хөрөнгө оруулалтад тус дөхөм болохыг ахиулна.

Гадаадын хөрөнгө оруулалтыг тэгш эрхээр хангаж, хууль ёсны эрх ашгийг нь хамгаална.

Орон нутгуудад болзол тавьж, хөрөнгө зээлдэн оруулахыг дэмжих зэрэг болно.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл