solongonews
Тэмцээн уралдааныг брэнд болгох нь зайлшгүй явах зам мөн
2017-01-03 15:44
Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр олны сэтгэлийг татсан “Үзэмчин” нэрэмжит III удаагийн олон улсын монгол бөхийн алтан бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр олны сэтгэлийг татсан “Үзэмчин” нэрэмжит III удаагийн олон улсын монгол бөхийн алтан бүсийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн наадамд Ар Өврийн хүчит 256 бөх зодоглон барилдаж, Монгол Улсын улсын арслан Пүрэвдагва найм давж тэргүүлэн,  удаагийн III алтан бүсийн эзнээр тодорч билээ.

Олон улсын монгол бөхийн алтан бүсийн тэмцээнийг 2014 онд Шилийн хотноо анх удаагаа зохион байгуулснаас хойш III удаагаа амжилттай зохион байгуулж байна. Алтан бүсийн тэмцээн нь сонирхолт чанар, идэвх чанар зэргээрээ бөхчүүдийн урам зоригийг хөвчилснөөр барахгүй үзэгч олны бахархлыг татсан нэгэн томоохон тэмцээн болж чаджээ.

Одоогоор монгол бөх найр наадмын чиглэл ба уралдаан тэмцээний чиглэл гэх хоёр чиглэлээр хөгжиж байна. Монгол бөх тэмцээний чиглэлээр хөгжихдөө улс орны спортын жинхэнэ тэмцээний төсөл болон хөгжиж байгаагаас гадна монгол бөхөө хөгжүүлэхээр хичээж яваа хүмүүсийн зохион байгуулж байгаа том цар хүрээний монгол бөхийн тэмцээнээр хөгжиж байна. Үүний дотор нэр нөлөө ихтэй нэгэн тэмцээн бол даруй алтан бүсийн тэмцээн болно.

Алтан бүсийн тэмцээн нь Ар Өврийн шилдэг бөхчүүдийг оролцуулсан, тасалбар худалдаж тэмцээн зохион байгуулдаг зэргээрээ бусдаас онцлог. Монгол бөхийг тэмцээний чиглэлээр хөгжүүлэх, мөн арилжааны чанартай тэмцээн зохион байгуулсан тухай хүмүүс их шуугиж, монгол бөхийн тэмцээнийг тасалбар худалдаж зохион байгуулах нь зөв эсэх тухай маргалдаж байсан.

Гэвч алтан бүсийн тэмцээнийг сонирхогчид талбай дүүртэл суусан нь тэмцээнээ сайхан зохион байгуулбал тасалбар худалдсан ч үзэгчид мундахгүй гэдэг ёсыг харуулсан юм.

Монгол бөх тэмцээний маягаар хөгжиж дэлхий нийтэд танигдах гэвэл заавал өөрийн уралдааны брендийг бий болгох замаар замнах хэрэгтэй. Дэлхий нийтэд алдартай спортын төрөл зүйлээс үзвэл өөр өөрийн уралдааны брендийг бүтээсэн байдаг.

Хөл бөмбөгөөр ярихад FIFA хөл бөмбөгийн тэмцээн гэдэг нэртэй том тэмцээн байхаас гадна European Cup тэмцээн, Asian Cup тэмцээн гэдэг олон нэрт тэмцээнтэй байдаг. Мөн ийм олон нэрт брендтэй байдгаараа хөл бөмбөг нь дэлхийн нэгдүгээр спортын төрөл болж чадсан юм.

Теннисийн тэмцээний хувьд дэлхийд алдартай Америкийн теннисийн тэмцээн, Австралийн теннисийн тэмцээн зэрэг байх бөгөөд Хятад улс ч Шанхайн теннисийн тэмцээн, Бээжингийн теннисийн тэмцээн зэрэг дэлхийд алдартай уралдааны нэрт бренд зохион байгуулж байгаа юм.

Тэгвэл яагаад уралдааны нэрт брендийг бий болгох вэ? Уралдааны нэрт брендийг бий болгох нь нэг улс орны тус спортын төрлийг хөгжүүлэхэд ашигтай. Хятад улс Шанхайн теннисийн тэмцээн, Бээжингийн теннисийн тэмцээн зэрэг уралдааны нэрт брендийг бүтээснээс хойш Хятад улсын теннисийн тэмцээний хөгжлийг нэмэгдүүлж, Ли На, Пэн Шуай, Жан Шуай зэрэг дэлхийд нэртэй шилдэг тамирчид хүмүүжигдэн гарч ирсэн байна.

Мөн уралдааны нэрт брендийг бий болгох нь нэг газар орны нэр алдрыг буй болгоход ашигтай. Хөхнуур муж нь унадаг дугуйн хээрийн аяллын уралдааны брендийг бүтээснээс хойш Хөхнуур муж өөрийн гойд сайхан үзэмж, өвөрмөц онцлог зэргээрээ гадаадад хүртэл нэр алдартай болж, Хөхнуур мужид аялахаар ирэх жуулчид жил дараалан нэмэгдэж байгаа юм.

Нэрт брендийг бүтээх нь тус спортын төрлийг хөгжүүлэхэд ашигтай. Хятад улс луут завийн тэмцээний нэрт тэмдгийг бүтээснээс хойш олон нийтэд мартагдах шахсан луут завийн тэмцээн нь дахин олны анхааралд хүрсэн бөгөөд ойр зэргэлдээ зарим улс орон ч оролцох болсон байна.

Үүнээс харахад монгол бөхөө тэмцээний маягаар хөгжүүлж дэлхий дахинд таниулан мэдрүүлэх зорилгод хүрэхэд тэмцээний нэрт брендийг бий болгох нь зайлшгүй явах зам болно. Алтан бүсийн тэмцээн нь яг ингэж нэрт брендийг бий болгох замаар явж байгаа учир ард олны таашаалд хүрч байгаа юм.

Зохиогч: Хад
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийн гол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл