Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам: Хятадад “5G” сүлжээний 80 мянга гаруй суурь станц байгуулжээ
2019-10-25 11:10
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам: Хятадад “5G” сүлжээний 80 мянга гаруй суурь станц байгуулжээ.
БНХАУ-ын мэдээлэл холбооны томоохон гурван оператор энэ оны эхний гурван улирлын хугацаанд улс даяар “5G” сүлжээний 80 мянга гаруй суурь станц байгуулсан гэж Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдээлжээ.
Өнгөрсөн зургаадугаар сард Хятадын Засгийн газар “5G” сүлжээг арилжааны зориулалтаар ашиглах зөвшөөрлийг олгож эхэлснээс хойш тус улсын ухаалаг гар утас үйлдвэрлэгчид уг сүлжээг дэмждэг гар утсуудыг хөгжүүлэх ажлаа эрчимжүүлжээ. Тухайн үеэс хойш “5G” сүлжээ дэмждэг 18 ухаалаг гар утсыг олон нийтэд танилцуулж, ийм төрлийн 787 мянга гаруй гар утсыг хэрэглэгчдэд нийлүүлсэн гэж Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээнд дурдсан байна.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
