
Монгол, Хятад, Орос эдийн засаг, худалдааны форум-2017 өнөөдөр үдээс хойш Монгол Улсын Үндэстний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулагдлаа.
Тус форумд гурван улсын 100 гаруй аж ахуйн нэгж оролцсон бөгөөд зарим төлөөлөгч аж ахуйн нэгжүүдээс худалдааны чиглэл, үйл ажиллагаа төсөл танилцуулан, хамтран ажиллах санал тавьсан байна.
“Монгол, Хятад, Орос эдийн засаг, худалдааны форум-2017”–г БНХАУ-ын Худалдааны Яамнаас санаачлан, БНХАУ-ын Худалдааны Яамны Гадаад Худалдааг хөгжүүлэх газар, СМЕС Олон Улсын Үзэсгэлэнгийн ХХК гүйцэтгэн зохион байгуулж, Монголын Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо, Монгол Оросын Ажил Хэрэгч Хамтын Ажиллагааны Хөгжлийн Холбоо, Монгол Улсын Үндэстний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулжээ.




