
Монголын шүүгчийн багийн VIII сургалтын нээлтийн ёслол 7 дугаар сарын 11-ний өдөр Хөххот дахь Өвөр Монголын шүүхийн сургуульд болов. Хятадын шүүхийн сургуулийн дэмжлэгээр тус сургалтыг Өвөр Монголын шүүхийн сургуульд зохион байгуулах болжээ.
Сургалт нь 7 дугаар сарын 10-аас 22-ны өдрүүдэд зохиогдох ба Монголын гурван шатны шүүхийн байгууллагын нийт 24 шүүгч ба хуулийн ерөнхий газрын 1 гишүүн оролцож байгаа аж.
Сургалтын үеэр ӨМӨЗО-ны ардын дээд зэрэглэлийн шүүх, Өвөр Монголын засгийн сургууль, ӨМИС зэрэг байгууллага нэгжийн алдартай мэргэжлийн ажилтан Хятадын шинэ ээлжийн удирдлагын төр засаг барих үзэл баримтлал, шинэ стратеги бодлого, Хятад Улсын шүүхийн зохион байгуулах дүрэм, хууль хэрэгжүүлэх дүрэм, ӨМӨЗО-ны бодит байдал ба эдийн засаг нийгмийн хөгжил зэрэг агуулгын хүрээнд лекц унших юм байна.
Арга хэмжээний үеэр Монголын баг төлөөлөгч мөн Бугат хотын Дархан Мууминган холбоот хошууны шүүхтэй танилцаж малчдын бэлчээрийн газрын тойронд үүссэн заргын шүүх шийдвэрийг сонсож Хорингэр шинэ дүүргийн Шэн Лэ музей ба Мэн Ню гурппын үйлдвэртэй танилцах болно.
Хятад Монгол хоёр орны шүүхийн байгууллагын сургалт хамтын ажиллагаа 2007 оноос хойш хэрэгжсэн ба Монголын нийт 170 гаруй шүүхийн ажилтан сургалтад хамрагдсан юм.




