Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл 03-р сарын 02-ны 24 :00 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группын коронавирусын халдвар авсан хүн 125 нэмэгдэж, 31 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 129 тохиолдлыг шинээр бүртгэв.
Мөн өдөр 2742 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 7650 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 304 хасагдсан байна.
03-р сарын 02-ны 24:00 цагийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группт эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 30004-т хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 47204-т хүрч, нас барсан хүний тоо 2943-д хүрчээ.
Хүбэй мужид шинээр 114 өвчтөн нэмэгдэж, 2410 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 31 хүн нас барсан байна.
Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 151 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 100, Макаод 10, Хятадын Тайваньд 41 хүн тус тус оношлогдоод байгаа юм.
