Солонго мэдээллийн төв нь нэгэн сэтгэлээр нийт монголчууддаа Хятад улс болон Өвөр Монголын нийгэм, эдийн засаг, соёл түүх зэрэг бүх салбарын мэдээллийг цаг тухайд нь хүргэж, хоёр улсын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаанд найрамдлын гүүр болсоор ирсэн билээ. "Нүүр муут" хэмээх гал бичин жил морилон ирж буй энэхүү цаг мөчид Солонго мэдээллийн төвийн хамт олны зүгээс эрхэм та бүхэндээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж байна.
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Алаг мэлхий нясалсан адтай хүүхдүүдийн инээд гэр дүүрэн цалгиж
Аагтай цайгаа оочин ирэх цагийг шинжих өвгөдийн ухаан оюун бодлыг гэгээрүүлж
Галын бурхнаа баярлуулах эмээгийн шар тосны үнэр сэтгэлийн буртгийг ариусгаж
Газрын хэвлийг бүлээцүүлэх хавар цагийн эхлэл ийн хаяанд ирлээ.
