Хятадын Статистикийн үндэсний газраас мэдээлснээр "2021 оны арван нэгдүгээр сард Хятад улсын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс буюу CPI өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар өссөн. Үүнээс хот сууринд 2.4 хувиар, хөдөө орон нутагт 2.2 хувиар өссөн бол хүнсний барааны үнэ 1.6 хувиар, хүнсний бус барааны үнэ 2.5 хувиар, өргөн хэрэглээний барааны үнэ 2.9 хувиар, үйлчилгээний үнэ 1.5 хувиар тус тус өссөн байна. Үндэсний хэмжээнд 01-ээс 11 дүгээр сарын CPI-ийн дундаж хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар өсжээ.

Түүнчлэн арван нэгдүгээр сард Хятад улсын үндэсний хэмжээнд CPI өмнөх сарынхаас 0.4 хувиар өссөнөөс хот сууринд 0.3 хувиар, хөдөө орон нутгийнх 0.6 хувиар, хүнсний үнэ 2.4 хувиар өсөж, хүнсний бус барааны үнэ харьцангуй тогтвортой, өргөн хэрэглээний барааны үнэ 0.9 хувиар, үйлчилгээний үнэ 0.3 хувиар буурчээ.
