"Тал нутгийн үүл" АПП-г нийтлэх хурал болон Өвөр Монголын Өдрийн Сонины Нэгдсэн хэвлэл мэдээллийн тавцанг танилцуулах хурал 12-р сарын 21-ний өдөр Хөххотноо боллоо.
"Тал нутгийн үүл" АПП нь ашиглалтад орсноор Өвөр Монголын мэдээллийн ажилд шинэ хэв загварыг буй болгож, "Мэдээ + Засгийн явдал + Үйлчилгээ"-ний шинэ цар хүрээг буй болгож, Тал нутгийн нэгдсэн мэдээллийн мөрөөдлийг биелүүлэх шинэ хуудсыг нээх юм.

Өвөр Монголын 103 хошуу шянь нэгдсэн мэдээллийн төв байгуулаад байгаа бөгөөд 58 хошуу тус АПП-д бүртгүүлээд байна.
Тус үйл ажиллагааны үеэр Өвөр Монголын Өдрийн Сонин болон Чайна мобил, телеком, юникомтой тус тус стартегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.




