Шинээр суурилагдсан эрчим хүчний талаас илүү хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна
2021-04-23 10:10
Шинээр суурилагдсан эрчим хүчний талаас илүү хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна
Саяхан Хятадын Үндэсний эрчим хүчний товчооноос мэдээлэхдээ, энэ оны эхний улиралд шинээр суурилагдсан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 23.51 сая киловатт байгаа нь Гурван хавцлын цахилгаан станцын 22.5 сая киловаттын суурилагдсан нийт хүчин чадлаас их байж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.96 сая киловатт илүү байна. Үүнд усан цахилгаан станц 1.09 сая киловатт, дулааны эрчим хүч 10.6 сая киловатт, цөмийн эрчим хүч 1.15 сая киловатт, салхины эрчим хүч 5.26 сая киловатт, нарны эрчим хүч 5.33 сая киловатт болно. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэл нь шинэ суурилагдсан эрчим хүчний 50 гаруй хувийг эзэлж, ногоон хөгжлийн чиг хандлагыг үргэлжлүүлэв.
Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
