Нээлтийн ёслолын үеэр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Суртал Ухуулах Хэлтсийн байнгын орлогч дарга Жөү Чүньже санаачилсан ба зохион байгуулагч тал төлөөлөн үг хэлэв. Улмаар хамтарсан сурвалжлагын багт тус үйл ажиллагааны тугийг гардуулж өгсөн байна.
Энэхүү нээлтийн ёслолд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Гадаад Ухуулах Албаны Гадаад Ухуулах Газрын дарга Үндэсбат, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны дарга Ван Кай, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны ерөнхий редактор Ү Хайлүн, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны орлогч ерөнхий редактор Ялалт нар оролцлоо. Мөн Хятад улсын гадаад сурталчилгааны сэтгүүл эрхэлдэг хэвлэл мэдээллийн 11 нэгж болон "Үндэстний зурагт сэтгүүл"-ийн нийт 20 сэтгүүлч нээлтийн ёслолд урилгаар оролцов.
Тус арга хэмжээг Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл Мэдээллийн Албаны Гадаадад Сурталчлах Товчоо болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Суртал Ухуулах Хэлтэс санаачлан, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго Мэдээллийн Төв хариуцан зохион байгуулж байгаа болно. Энэхүү хамтарсан сурвалжлагын үйл ажиллагаа нь Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан гадаад сурталчилгааны ажлыг сайн хийж, Хятад улсын гадаад сурталчилгааны сэтгүүлээр дамжуулан хөрш улс орнуудад Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсанаас хойш өнөөг хүртэлх 70 жилийн хөгжлийн түүх, үндэстний орны өөртөө зассан туршлагыг харуулахад чиглэгдэж байна. Түүнчлэн ХКН-ын үндэстний чиглэл бодлого, үндэстний орны өөртөө засах арга бодлогын Өвөр Монгол дахь агуу их туршлага, Өвөр Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар гаргасан гайхалтай амжилт, үндэстний нэгдэл, соёлын цэцэглэлт, хил хязгаарын амар амгалан байдал, экологийн орчны бүтээн байгуулалт болон бүхий л үндэстний ард түмэн Хятад улсын умард хилийн үзэсгэлэнт сайхан оронд аз жаргалтай амьдарч буйг танилцуулан сурталчлах юм байна.
Энэ удаагийн сурвалжлагын үйл ажиллагаа нь 6 дугаар сарын 3-ны өдрөөс 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд хамтарсан сурвалжлагын баг Хөххот, Эрээн, Улаанцав, Бугат, Ордос зэрэг таван хотоор сурвалжлага хийж, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсанаас хойших 70 жилийн хугацаанд болсон гайхамшигт түүхийг өгүүлэх болно.
