
Хуралд Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Жан Юн:
- Сүүлийн жилүүдэд Хятадын хэрэгжүүлсэн эрчим хүч хэмнэх, хорогдлыг багасгах ажил мэдэгдэхүйц амжилтад хүрч, эрчим хүч хэмнэсэн дэлхийн нэг номерын том орон болжээ. Ирээдүйд Хятад улс эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний хувьсгал, эрчим хүчний бүтцийг өөрчлөх зэрэг арга хэмжээ авч, бүх Хятадад эрчим хүч хэмнэж, хорогдлыг багасгах болно гэж хэллээ.
Хятад, Америкийн эрчим хүчний чуулга уулзалт бол Хятад, Америкийн эрчим хүчний хамтын ажиллагааны чухал индэр, Хятад, Америкийн стратеги болон эдийн засгийн яриа уулзалтын ололт амжилтын бодит арга хэмжээ юм. Жилд нэг удаа хоёр оронд ээлжлэн хийдэг юм. Чуулга уулзалтад Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Жан Юн танилцуулж хэлэхдээ өнгөрсөн 10 жилд Хятадын эрчим хүч хэмнэх, бохирдлыг багасгах ажил илэрхий үр ашигтай болсон гэж хэлсэн байна.
"2000 оноос 2015 оны хооронд Хятадын нэгж бүрийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эрчим хүчний хорогдол 34 хувиар буурч, хэмнэсэн эрчим хүчний хэмжээ 1 тэрбум 570 сая тонн стандарт нүүрс хэмнэж, 3 тэрбум 580 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл бага гаргасантай тэнцжээ гэж тэрээр тэмдэглэн хэллээ.
