Хятадын ГХЯ-ны Консулын газраас мэдэгдэл гаргаж, "Дотоод гадаадын иргэдийн харилцан зорчих ажлыг улам хөнгөвчлөх зорилгоор, Бээжингийн цагаар 2023 оны 3-р сарын 15-наас эхлэн БНХАУ-д ирэх гадаадын иргэдийн виз, хил нэвтрэх журамд дараах зохицуулалт хийхээр тогтлоо" гэжээ.
2020 оны 03-р сарын 28-наас өмнө олгосон бөгөөд хүчинтэй хугацаа нь дуусаагүй визээр хил нэвтрүүлнэ. Гадаадад байгаа визний байгууллагаас БНХАУ-д зорчих төрөл бүрийн визийг хянан шалгаж, гадаадын иргэдэд олгох ажлыг сэргээнэ.
Боомтын визний байгууллага хуульд заасан үндэслэлд нийцсэн төрөл бүрийн боомтын визийг дахин хянаж, олгоно.
Хайнань руу визгүй зорчих, Шанхайн аяллын хөлөг онгоцоор визгүй зорчих, Хонконг, Макаогийн бүсэд байгаа гадаадын иргэд Гуандун руу хэсэг бүлгээр визгүй зорчих, АСЕАН-ы жуулчны багууд Гуаншигийн Гуйлин руу визгүй зорчих зэргийг сэргээнэ.
