solongonews
Хятад-Европын эдийн засаг, худалдааны 7-р хэлэлцүүлэг боллоо
2018-06-25 20:39
Хятад-Европын эдийн засаг, худалдааны 7-р хэлэлцүүлэг Бээжин хотноо боллоо.

Хятад, Европ хоёр талын зөвшилцлийн дагуу Хятад-Европын эдийн засаг, худалдааны 7-р дээд хэмжээний хэлэлцүүлэг 06-р сарын 25-нд Бээжин хотноо зохион байгуулагдав. ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн орлогч ерөнхий сайд Лиү Хэ, Европын Комиссын Дэд тэргүүлэгч нар оролцож,  "Даяарчлалыг дэмжих, Хятад- Европын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх" сэдвээр санал солилцсон байна.

Хятад, Европын эдийн засаг худалдааны дээд хэмжээний хэлэлцүүлэг нь Хятад, Европ хоорондын хамгийн өндөр түвшний эдийн засаг худалдааны механизм бөгөөд хоёр талын эдийн засаг худалдааны төрийн бодлого зохицуулах чухал тавцан мөн. Энэ удаагийн мөн хэлэлцүүлэг нь “Бүс ба зам”-ын санаачилга ба Европын холбооны хүрээнд хамтран ажиллах замын эрэл хайлт мөн гэж гадаадын хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл