solongonews
Түүх соёлын дурсгалт эртний байгууламжийн хамгаалалтаа эрчимжүүлнэ
2017-03-22 17:00
Энэ сарын 21-ний өдөр ”Хятадын Үндэсний түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах газар болон Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Гал түймэртэй тэмцэх газар хамтран Бээжин хотод хуралдаж, сүүлийн жилүүдэд Хятадын түүх соёлын дурсгалт зүйлийн галын аюулаас хамгаалах ажлын асуудлаар ярилцжээ.

Сүүлийн жилүүдэд гал түймэр нь эртний хот суурин, тосгон болон түүх соёлын дурсгалт барилга байгууламжид хамгийн том заналхийлэл хэвээр байж, Засгийн газраас уг салбар дахь галын аюулаас хамгаалах удирдлагын тогтолцоог сайжруулж, аюулаас хамгаалах чадавх болон удирдлагын тогтолцоог эрчимжүүлж байна.

Бүртгэлээс үзвэл, 2010 оноос хойш Хятад улсад 34 түүх соёлын дурсгалт эртний барилга байгууламж түймэрт автаж маш олон дурсгалт эд зүйл эвдэрч сүйджээ. Гал түймрийн гурваны нэгээс дээших нь цахилгаан шугамаас болсон юм байна.

"Хятадын Үндэсний түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах газар"-ын орлогч дарга хэлэхдээ, түүх соёлын дурсгалт зүйлийн аюулгүй байдалд заналхийлж буй олон хүчин зүйлийн дотроос галын аюул нь эртний барилга байгууламжийг хамгийн ихээр сүйтгэдэг. Учир нь галын аюулд түүх соёлын дурсгалт зүйл дахиж сэргэх боломжгүй учраас хохирол сүйдэл нь их юм гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл