solongonews
Үндэстний бүжигт жүжиг “Тал нутгийн бяцхан баатар эгч охин дүү”-г Бээжинд тоглов
2019-05-14 10:24
Үндэстний бүжигт жүжиг “Тал нутгийн бяцхан баатар эгч охин дүү”-г Бээжинд тоглолоо.

    Өвөр Монголын урлагийн дээд сургуулийн үндэстний бүжигт жүжиг “Тал нутгийн бяцхан баатар эгч охин дүү”-г 05 сарын 11-нээс 12-ны өдөр Бээжингийн Тянь Чяо урлагийн төвд өргөн дэлгэр тоглолт боллоо. Өвөр Монголын Өөртөө Засах Орны дэд тэргүүлэгч Ай Лихуа нийслэлийн эл салбарын үзэгчидтэй хамт тоглолтыг сонирхов. Бүжигт жүжиг нь Лүн Мэй болон Юй Рүнгийн үнэн бодит баатарлаг үйл явдлаар сэдэвлэж, Монгол үндэстний бүжгийн урлаг, дуу, мөн хувцас загварын үзүүлбэр зэрэг соёлын элементийг бүжигт жүжгийн бүтээлд гүйцэд уусгав. Жүжиг нь сэтгэмж, удирдах, тоглох зэрэг тал дээр зоригтой эрэлхийлэл хийж шинийг үүдлээ. Үүнд, “Өвөрмөц онцлог бүхий бүжгийн хэв маяг, нөлөөлөх хүчтэй дуу болон тайзны үзэмжийн төсөв, мөн жүжгийн доторх жүжиг”-гийн тохируулалт бүгд үзэгчдийн нүдийг баясгасан байна.

Тус жүжиг бол Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны ухуулах хэлтэс, Өвөр Монголын Өөртөө Засах Орны соёл, жуулчлалын тэнхим, Өвөр Монголын Өөртөө Засах Орны их, дээд сургуулийн ажлын зөвлөл, Өвөр Монголын Өөртөө Засах Орны сурган хүмүүжлийн тэнхим болон Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн хамтарсан бүтээл юм. Нэгэнт соёл жуулчлалын яамны 2018 оны бүх улсын бүжгийн тайзны урлагийн гол болох үүдэн бүтээлтийн 25 шилдэг жүжгийн нэрсэд жагсаагдаж, XI удаагийн бүх улсын “Бадам цэцгийн шагнал” хүртэж, улсын урлагийн суурь мөнгөний 2019 оны үргэлжлэн туслах жүжиг ба бүх улсын “Их дээд сургуулийн уугуул үүдэлтийн соёлын содон бүтээлийг дэлгэрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-гөөр сонгогдсон байна.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : " Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл