solongonews
Эрээн боомт Хятад-Европын галт тэрэг хил нэвтрэх цорын ганц боомт болж байна
2017-01-06 16:15
Эрээн боомт Хятад-Европын галт тэрэг хил нэвтрэх цорын ганц боомт болж байна.

Хятад-Европын галт тэрэгний аялал тогтвортой нэмэгдэх хандлагатай байна. Эхний 11 сарын байдлаар Эрээн боомтоор аялсан Хятад-Европын галт тэрэг нийт 143,6 чингэлэгт хүрч, нийт 75042.01 тонн бараа бүтээгдэхүүн тээвэрлэж, өнгөрсөн жилийн мөн үеэс 104.29 хувь, 123.99 хувь, 170 хувь нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний нийт өртөг нь 6749.716 мянган ам.доллар хүрэв.

Хятад улсын Хөгжил, шинэчлэлийн хорооноос гаргасан "Хятад-Европын галт тэрэгний байгуулалт, хөгжлийн төлөвлөгөө (2016-2020)"-нд тодорхойлохдоо: Эрээн боомт нь Хятад-Европын галт тэрэгний хил нэвтрэх цорын ганц боомт юм гэсэн байна. Анх Эрээн боомтоор ганц галт тэрэг гарч байсан бол одоо дөрөв болон нэмэгдэв. Үүнд, Эрээн боомтоор өнгөрөх Жэн-Европын (Жэнжөү-Европ) галт тэрэг, Хян-Европын (Хүнань мужаас Европ хүрэх) галт тэрэг болон Тяньжинаас Беларусь улсын нийслэл Минск хүрэх галт тэрэг, Эрээн боомтоос аяллаа эхэлж Европ хүрч байгаа галт тэрэг багтаж байна.

Найруулагч: .
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл