
ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй "Бүс ба Зам - Гэрэлт аялал" Монгол улс дахь төсөл 09-р сарын 10-наас 11-ний өдрүүдэд Өвөр Монголын Эрээнхотод үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Тус үйл ажиллагаанд Монгол улсын 114 нүдний болор цайх өвчтөнд харааг сэргээх үнэ төлбөргүй мэс засал хийж, хараа оруулсан байна.
"Бүс ба Зам – Гэрэлт аялал" Монгол Улс дахь төсөл – 2024 ажиллагаа нь ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгтэй 2023 оны 10 дугаар сард гарын үсэг зурсан "Бүс ба Зам" Улаан загалмайн хүмүүнлэгийн хамтын ажиллагааны төслийн хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэг агуулга юм.
ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэг, Эрээнхотын Улаан загалмайн нийгэмлэг нь Төмөр зам, Гаалийн газруудтай идэвхтэй хамтран ажиллаж, Монгол Улсын нүдний болор цайх өвчтөнүүдийг нэвтрүүлэх "нэг зогсолт" ногоон гарцыг нээж, бичиг баримтыг түргэн шуурхай шалган, хилээр нэвтрэх цагийг багасгасан байна.

Улаан загалмайн сайн дурын ажилтны дэмжлэгээр Монголын нүдний болор цайх өвчтөнүүд эмх цэгцтэйгээр буудаллажээ. Ажилтнууд өвчтөнүүдэд зориулан монгол хоол бэлтгэн, эрүүл ахуй, халуун дулаахан, гэр орон шиг орчныг бүх талаар бүрдүүлэн хангасан. Ингэснээр Монголын өвчтөнүүдэд гадаад оронд байгаа ч гэсэн гэрийн найрсаг байдлыг мэдрүүлжээ.
10-наас 11-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэг нь Чаожюй нүдний эмнэлгийн эмч, сувилагчдыг зохион байгуулж, хоёр зөөврийн нүдний мэс заслын автомашиныг байрлуулан, Эрээнхотын Ардын эмнэлэгт Монгол улсын нүдний болор цайх өвчтнүүдэд хараа сэргээх мэс заслыг үнэ төлбөргүй хийжээ.
ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга Лю Жяньжүн:
- Цаашид энэхүү үйл ажиллагааг дэмжин ажиллах болно. Тус үйл ажиллагаа нь Хятад, Монгол хоёр улсын ард түмний хоорондын сэтгэлийн ойлголцол, харилцан итгэлцэл, найрсаг нөхөрлөлийг нэмэгдүүлж чадсан. Өвчтөнүүдийн харааг сэргээснээр Хятад, Монгол хоёр орны солилцоо, найрамдлын гэрч болсон юм. Энэ нь "Бүс ба Зам" санаачилгыг сурталчлахад онцгой ач холбогдолтой бөгөөд Хятадын найдвартай, сайхан, хүндэтгэлтэй дүр төрхийг ч бий болгосон гэж хэллээ.

"Бүс ба Зам – Гэрэлт аялал" Монгол Улс дахь төсөл нь ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэг "Бүс ба Зам" бүтээн байгуулалт болон Өвөр Монголын умард зүгт нээлттэй байх төлөвлөтөд нэгдэн, Олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны брэнд төсөл юм. 2019 оноос хойш "Бүс ба Зам – Гэрэлт аялал" Монгол улс дахь төсөл нь Монгол улсад нүдний өвчтэй нийт 3178 өвчтөнийг үзлэгт хамруулж, 539 нэр бүхий нүдний болор цайх өвчтөнд амжилттай мэс засал хийжээ. Энэ нь Хятад, Монголын иргэд хоорондын солилцоог улам өргөжүүлэн хөгжүүлж, сайн хөршийн нөхөрсөг харилцааг ахиулан, ард түмний сэтгэлийн ойлголцлыг нэмэгдүүлэхэд эерэг хувь нэмэр оруулжээ.
