2020 оны дөрөвдүгээр улирлын хоёр эргийн болон Хонконг Макаогийн хэрэглэгчдийн итгэлийн индекс 2021 оны 01-р сарын 08-нд Бээжинд нийтлэгдэв. Хятадын эх газрын хэрэглэгчдийн итгэлийн индекс 106.6 байсан нь жагсаалтыг тэргүүлж, Тайванийн бүс нутаг, Макао, Хонконгийн индекс тус тус 96.0, 86.5 болон 64.1 хувь байв.
2020 оны дөрөвдүгээр улиралд Хятадын эх газар цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засаг нийгмийн хөгжлийн ажлыг ерөнхийд нь ахиулснаар аж үйлдвэрийн үйлчилгээний салбар сэргэн нэмэгдэж, хөрөнгө оруулалт хэрэглээ сайжирч, хөдөлмөр эрхлэлт ба юмны үнэ ерөнхийдөө тогтвортой байдлыг хадгалан, иргэдийн үндсэн амьдралын баталгаажуулалт эрчимтэй, улс ардын эдийн засаг тогтвортой сэргэсэн юм. Ийм нөхцөл байдалд эх газрын хэрэглэгчдийн итгэлийн индекс гурван улирал залгаагаар нэмэгдэн, өөдрөг түвшинд хүрчээ.
Төрөл бүрийн индексээс үзэхэд эх газрын хэрэглэгчдийн эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт ба амьдралын итгэл өөдрөг түвшнийг хадгалж байна. Үүнд эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, орон сууц худалдан авах итгэлийн индекс нэлээд их нэмэгдэж, амьдралын итгэл, хөдөлмөр эрхлэлтийн итгэл мөн нэмэгдэж, юмны үнэд хандсан итгэл бага зэрэг нэмэгджээ.
