"Үхэрт хүйтэн" кино нээлтээ Хөххотод хийлээ. Шинэ Барга баруун хошууны намын орлогч дарга, хошууны дарга Галжав, Шинэ Барга баруун хошууны байнгын хороо, Ухуулах сурталчилгааны дарга, Засгийн газрын орлогч дарга Тэргүүнбаяр, Шинэ Барга баруун хошууны байнгын хороо, Засгийн газрын орлогч дарга Х.Мөрөн зэрэг удирдлага болон хошууны Ухуулах хэлтэс, Утга урлагийн холбоо, Соёл тамир радио телевизийн товчоо, Радио хороо, Мал аж ахуйн товчоо зэрэг байгууллагын удирдлагууд "Үхэрт хүйтэн" киноны нээлтийн ёслолд оролцсон байна.

Өвөр Монголын Кино телевиз хоршооны нийгэмлэгийн хэрэг эрхлэгчийн дарга, Өвөр Монголын Кино телевиз багийн намын хорооны намын дарга, хэрэг мэдэгчдийн дарга Лифэнь, алдарт найруулагч, зохиогч Канхунлэй, Нинцай нар илтгэл тавьж, "Үхэрт хүйтэн" киноны нээлтийн ёслолд баяр хүргэсэн байна.

Шинэ Барга баруун хошууны байнгын хороо, ухуулах хэлтсийн дарга, Засгийн газрын орлогч дарга Тэргүүнбаяр хошууны байнгын хороо, Засгийн газрыг төлөөлөн илтгэл тавив. Илтгэлдээ:"Үхэрт хүйтэн" кино бол манай дэлхийн соёлын бус өв хөрөнгө юм. Шинэ Барга баруун хошууны нутагт бичлэгээ хийж, дэлхийн хүмүүсийн сонорыг мялаасан сайхан бүтээл болсон. Тус кино ардын үлгэр домог ба үндэстний зан заншлыг хүндэтгэж, тус кинонд манай Шинэ Барга баруун хошууны тэнэгэр уудам баргын тал, тунгалаг урсгалт гол байгалийн согтууруулам үзэсгэлэнт сайхныг зүйрлэж, нүүдэл соёлын тайвуу талыг тусгасан байна. Баргын нүүдэл соёл, хилийн хамгаалалтыг гүнзгий уялдуулж, манай Шинэ Барга баруун хошуу барга киноны шилдэг бүтээл нь боллоо. Кинонд Барга соёл, нүүдэл соёл, хил хамгаалалт болон үндэстний соёлын цэцэглэн хөгжих, Хятад улс хийгээд дэлхийд чиглүүлэхийг нэг шат ахиулсан байна.

"Үхэрт хүйтэн" киноны нээлтийн ёслолд найруулагч Шүрэнхуар үзэгчидтэй уулзаж, 300 гаруй зочид, үзэгчидтэй хамтдаа тус киног сонирхсон байна.
Энэ кино нь Баргын нэгэн амраг хосын хайрын гунигт түүхийг бичсэн байна. Хар багаасаа хамт тоглож өссөн Долгор, Цогт хоёр залуу амраг хос болж бал бурам мэт дурлалдаа согтуурна. "Гай газар доороос" гэдэгчлэн, өвгөн Занги Долгорын үзэсгэлэн гоод дурлаж, Цогтыг 2 жилийн цэргийн албанд явуулаад Долгорыг өөрийн болгох гэв. Гэвч үнэнч Барга хүүхэн Долгор Зангийн хүүхэмсэг занг эрс эсэргүүцэв. Нэг өдөр өвгөн Занги Долгорыг дээрэлхэх гэсэн боловч бүтэлгүй болж, уурандаа тулгатай галыг өшиглөн унагаж гал тавин, хөөрхий Долгор улалзсан галд хайран залуу насаа алджээ. Цэргээсээ халагдаж ирсэн Цогт амраг хайрт хүүхнийхээ хойноос эмгэнэн гашуудаж "Үхэрт хүйтэн" гэдэг дууг зохиосон байна. Энэ кино бол манай Шинэ Барга баруун хошууны үнэн бодит түүхээс сэдэвлэн найруулж, 5 жилийн хугацаанд кино зураг авалтаа дуусгасан байна. Кинонд манай Шинэ Барга баруун хошууны Хөлөн нуурын Чингисийн морин уяа, Адуунчулуу адуун сүргийн чулуу, Хэрлэн гол, Улаан нуурын намаг газар, Богд уул зэрэг үзэсгэлэнт газар нутаг гардаг. Үүнээс гадна туслах жүжигчид болон ардуудын дүрд тоглож байгаа жүжигчдийн дунд бидний танил хүмүүс олон байлаа.

Үүнээс гадна "Үхэрт хүйтэн" киноны нээлтийн ёслолын үеэр зочид болон үзэгчдэд Шинэ Барга баруун хошууны соёл зуучлалын ухуулах ном болон Баруун хошууны хонины мах зэргийг тарааж, нутаг усныхаа бүтээгдэхүүнийг сурталчилсан байна.
