
Монгол-Хятадын хилийн Замын-Үүд хот дахь БНХАУ-ын шинэ ерөнхий консулаар Чай Вэньрүй томилогдов. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам түүнд зориулан 2 дугаар сарын 25-нд хүлээн авалт хийж, Хятад, Монголын холбогдох талын 100 гаруй хүн хүлээн авалтад оролцов. Хүлээн авалтад БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Шин Хаймин, МУ-ын ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дарга Т.Занабазар, Монголын ЭТНБ-ын ерөнхийлөгч Д.Загджав, шинэ томилогдсон ерөнхий консул Чай Вэньрүй нар үг хэлэв.

Шин Хаймин Элчин сайд Чай Вэньруй консулд баяр хүргээд: - Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр улсын хамтын хүчин зүтгэл болон хоёр улсын удирдагчдын тус дэмжлэгээр хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийнхэмжээнд хүрсэн байна. Хоёр улсын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг бүх цар хүрээний хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Ялангуяа Ши Жиньпин даргын Монгол Улсад айлчлах үеэр тогтсон ажлууд бүх талаар хэрэгжиж, хоёр орны иргэдэд биет ашиг тус хүртээжээ. Ши Жиньпин дарга олон удаа онцлохдоо, Хятадын тал үргэлжлүүлэн Монгол Улсын хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлж, Хятад улсаас Монгол Улсад олон тусгай хөнгөлөлттэй бодлого тогтоож, далайд гарах зам, хил дамжин өнгөрөх тээвэр, үхэр, хонины мах экспортлох зэрэг Монгол Улсын хөгжлийн асуудалд хувь нэмэр оруулсан. Хоёр тал хамтран хоёр улсын тэргүүний нэгдсэн ойлголцлын эргэн тойронд Хятад-Монголын хөгжлийн стратегийг үргэлжлүүлэн хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааны томоохон төслүүдийг ахиц дэвшилд хүргэхээр зүтгэхийг хүсэж байна гэжээ.

Чай Вэньруй консул онцлохдоо: -Би олон жилийн турш Хятад, Монголын хоорондох дипломат ажилыг эрхэлж байлаа. Өнөөдөр би энд дахин буцан ирсэндээ сэтгэл өндөр байна. Ши Жиньпин даргын Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн хэмжээнд хүргэсэн байна. Хятад, Монгол хоёр улсын харилцаа маш сайн хөгжиж байгаа энэ үед Замын-Үүдэд суух Ерөнхий консулын газарт ажиллах болсондоо баяртай байна. Замын-Үүд нь Монгол Улсын өмнөх их үүд хаалга бөгөөд Хятад, Монголын худалдааны чухал уулзвар юм. БНХАУ-аас Замын-Үүдэд суух Ерөнхий консулын газар Монгол Улсын төв захиргаа болон бүх орон нутагтай нягт харилцаж, идэвхтэйгээр хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт зэрэг томоохон хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж, орон нутгийн найрсаг солилцоог дэмжиж, Монгол Улсын иргэдэд чанар сайтай үйлчилгээ үзүүлэх болно гэжээ.



