“Уран хэлхээ” дуу бүжгийн чуулгын багш, сурагчдын тусгай тоглолт Хятад Улсын Эрээн хотод боллоо
2017-04-11 23:08
Монгол Улсын Хан-Уул дүүргийн 60 дугаар дунд сургуулийн “Уран хэлхээ” дуу бүжгийн чуулгын авьяаслаг багш, сурагчдын тусгай тоглолт Хятад Улсын Эрээн хотод амжилтай болж өндөрлөлөө.
ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойн баярыг угтан, хоёр орны соёлын солилцоог ахиулах үүднээс Монгол Улсын Хан-Уул дүүргийн 60 дугаар дунд сургуулийн “Уран хэлхээ” дуу бүжгийн чуулгын авьяаслаг багш, сурагчид Эрээн хотод хүрэлцэн ирж, гоц сайхан тоглолтуудаа үзэгч түмэндээ сонирхуулсан байна.

Тоглолт нь Монгол үндэстний гайхамшигт онцлогийг бүрэн харуулсан “Чингисийн баатрууд” монгол бүжгийн хэмнэлд хөшгөө сөхөж, “Манай адуу”, "Туулын урсгал" "Суваргын найман гүнж" зэрэг тоглогтууд нь үзэгчдийн таашаалд маш сайн хүрсэн байна.


Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://mongol.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх
