solongonews
Уран бичлэгийн ур билигтэн
2016-12-08 16:18
Уран бичлэгийн ур билигтэн

Үсэг бичгийн урлагт сэтгэл итгэлээ юүлсэн хүний нэг Хөвөөт шар хошуугаар нутагтай, хөдөөгийн малчны хүү, 1996 онд Өвөр Монголын Монгол зураг бичлэгийн урлагийн дээд сургуулийг дүүргэж, сургуульдаа үлдэн, мэргэжлээрээ багшийн албанд зүтгэж, монгол уран бичлэгийн олон боловсон хүчийг хүмүүжүүлж ирсэн Дэгжилтийг дурдах учиртай.

“Дур сонирхлоороо дуурсах нэр мандана” гэдгээр тэр маань балчир багаасаа ном бичиг, сонин сэтгүүлийн гарчиг үсгийг дуурайж бичдэг байснаар ардын сургуулийн алтан босгыг алхаж явахдаа энэ талын авьяас билиг нь нээгдсэн байна. Ялангуяа Монгол зураг бичлэгийн урлагийн дээд сургуульд суралцахдаа нэртэй уран бичээч Б.Оргил гуайд шавь орж, уран бичлэгийн тусгай мэргэжлийг бүрэн системтэй нарийн эзэмшсэн явдал нь уран бичлэгээрээ улс орны зэрэглэлийн тэмцээнээс алт мөнгөн медалийг олон удаа хүртжээ. Мөн “Хорин нэгдүгээр зууны нэртэй уран бичээч”, “ӨМӨЗО-ны ардын урлагийн мэргэжилтэн”, “Хятад улсын ардын урлагийн мэргэжилтэн”, Хятад улсын “Дээд зэрэглэлийн уран бичээч” зэрэг олон өргөмжлөлийг хүртээд байна.

2016 онд “Дэгжилтийн монгол уран бичлэг”-ийн номыг хэвлүүлэн гаргахад нэртэй уран бичээч Б.Оргил багшаас шавьдаа хандаж “Номын мялаалгын үг ” хайрлахдаа: - Дэгжилт бол миний урлагийн зам дахь уран бичлэгийн их шавь юм гэжээ. Тус номд Дэгжилтийн 70 бүтээл орсон.  Тэрээр улс орны зэрэглэлийн уран бичлэгийн тэмцээнд олон удаа оролцож байсан бөгөөд бусад улс орнуудын тэмцээн уралдаан ч амжилттай оролцож байжээ. 

Найруулагч: ,
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл