Энэ хүн бол Хөлөнбуйр хотын Эвенк хошууны Засгийн газрын энгийн нэгэн ажилтан Хасгоо .
Хасгоо Хөлөнбуйр хотын Эвенк үндэстний өөртөө засах хошууны Засгийн газарт ажилладаг. Тэрээр Эвенк хошууны албан журмын ажилтны холбоог санаачлан байгуулж, Лэйфэнгийн үзэл санааг Эвенк нутгийн өнцөг буланд цацаж, хошуу нутагтаа үлгэр дууриал болж явна. Энэ жилийн 3 дугаар сард төвийн суртал ухуулах хэлтсээс Хасгоог “Хятад улсын Лэйфэнгээс суралцсан жишээч”-ээр цоллож, 5 дугаар сарын 4-ний өдөр хошуу засгаас “Хасгоогийн тэргүүний үйл ажиллагааны мэдүүлэлтийн хурал” хуралдуулж, өргөн олон түмэндээ дууриалын хүч, Лэйфэнгийн зориг санааг дамжуулсан нь энэ билээ.

Хүсэл хөврүүлсэн унаган багын дурсамж
Хасгоо энгийн гэр бүлд төрж өсжээ. Аж ахуйн нэгжид ажиллаж байсан аав нь түүнийг бага байхад нь жил турш хөдөө гадаа явж гэртээ тоотой хэдэн өдөр суудаг гэнэ. Хасгоогийн эмнэлгийн хороод ажил албатай ээж нь өдөржин ажил амьдрал гэж борви бохисхийлгүй мунгинаж, эцэнхий туранхай хоёр мөрөөрөө нэг гэрийнхээ амьдралыг тулгуурлан авжээ.
Дээр зууны наяад онд аж ахуйн нэгжийн өөрчлөлт гүнзгийрэхийг дагалдан, аж ахуйн нэгжид ажиллаж байсан аав нь ажил алдаж, нэг гэрийн амьдралын зарлага, эгч дүү гурвын сурлагын бүх төлбөрийг ганц ээжийн цалинд түшиглэх болжээ.
— Тэр үед ээж минь бидний сурлагын төлбөрийг цаг тухайд нь төлөх үүднээс өдөр тутмын амьдралын хэрэгслээ үргэлж дэлгүүрээс зээлээр авдаг байлаа …амьдрал мань маш их хүчиртэй байсан ч ээж минь ерээс гуньж гоморходоггүй, харин үргэлж инээд бялхуулан биднийг баясангуй хүмүүжүүлдэг гэж Хасгоо бага насаа дурслаа.
1998 онд, Хасгоо Өвөр монголын аж үйлдвэрийн их сургуулиас оюутан амьдралаа төгсгөөд төрсөн нутаг Эвэнк хошуундаа ажлын гараагаа авч, одоо Эвэнк үндэстний өөртөө засах хошууны засгийн газрын байцаах хэлтсийн даргаар ажиллаж байна.
— Бага насаа дурдах болгон ээж минь бидэнд, тухайн үед бидний дэргэд маш олон халуун сэтгэлтэй хүн байсан шүү. Үүний дэлгүүрийн эгч чинь манайхан ганц хүний цалингаар гурван хүүхдийг сургуульд суулгаж байхыг мэдэх болохоор үргэлж зээлээр өгдөг. Та нарын авга аав чинь бас өөрөө амьдрал хэцүү байсан ч жил бүр та нарын сурлагын төлбөрт тус болдог. Ийм олон сайн хүн байсны сайнаар та нар сургуульд сууж гэдэс цатгалан хүний зэрэгт хүрчээ. Тэд нарын ач тусыг үргэлж бодож хариулж яваарай. Бусдад илүү тус хийгээрэй, буян болох юм гэж сургаал хайрладаг.

Албан журмын ажилтны холбоо байгуулсан нь
Ядуу айлын хүүхэд эрт томоождог. Хасгоо багаасаа амьдралын эл халыг амссан болохоор гар нухлан гачигдсан үед нь халуун гараа сунгаж, өөд татсан “эрхэм хүмүүс”-д хэзээд талархан явдаг. Нялх үрээ арай нэг нас болмогц ээждээ хаяж, албан журмын ажилтны холбоо байгуулахаар санаачлав. Түүний хичээлээр, 2012 онд нийгмийн олон салбарын хүмүүсээр бүрэлдсэн арван хэдэн сайн дурын албан журмын ажилтан Эвэнк хошууны албан журмын ажилтны холбоо байгуулагдсан билээ.
2012 оны 12 сарын 8-ны өдөр , Хасгоо дагууллагаар холбооны гишүүд амралтын цагаа ашиглан Цэцэнгийнхэнийг чиглэлээ. Цэцэн бол Монгол улсын холимог цустан, тэрээр өнчин өрөөсөн өссөн. Цэцэн ч бусдын ачийг хариулахыг бодож, олон жилийн турш настан өнчин өрөөсөн хүүхдийг хавсрахаар насны хөөцөлдлөө болгож явжээ.
— Бид Цэцэний гэрт хүрэхэд арван хэдэн настан байлаа, 102 настай хүн ч байсан, .Гэр байшин нь элэгдэж хуучирсан боловч эдлэл хэрэгсэл нь цэвэр цэмцгэр. Цэцэн өдөр бүр ургах нартай уралдан босож зээл гудамжаар хаягдмал бодис түүж, заримыг нь худалдаж, заримыг нь угааж цэвэрлэн эдэлж хэрэглэсээр арван хэдэн ам бүлтэй амьдралаа аргацна. Түүний эрхэм дээд зан чанарыг үнэхээр үгээр илтгэхэд бэрх гэж Хасгоо ярина.
Эвэнк хошууны албан журмын ажилтны холбоо нь анх эхэндээ арван хэдхэн гишүүнтэй байснаа одоо болоход 140 гаруй гишүүнтэй болжээ. 2017 оны 4 сард, хошууны засгийн газартай хамтран ажилласан ба Хуй сумд “гар гараа холбох албан журмын ажилтны салбар анги” байгуулсан байна .
Өөрөө зохион байгуулсан холбоо учраас тусгай зардал мөнгө гэж байдаггүй. Эхчүүлийн баярын өдрийг тохиолдуулан, тэд Баян тохой балгасанд 4 жил дараалан“ядуу хүчиртэй ээжийг халамжлах” үйл ажиллагаа зохион байгуулжээ.
Үнэхээр дуурайлын хүчин хязгааргүй байдаг .4 жил гаруйн хугацаанд, Эвэнк хошууны албан журмын ажилтны холбоо нь өнчин өрөөснийг халамжлах, ядуу хүчиртэй хүнийгг авран туслах, орчин тойрныг хамгаалах, хог арилгах, гол мөрнийг хамгаалах үйл ажиллагаа, хаврын нялх чигийн төлөвлөгөө зэрэг 400 гаруй удаагийн үйл ажиллагаа зохион маш олон хүнийг тусалж явжээ.
— дуслыг хураавал далай болдог. Одоо маш олон хүн биднийг ойлгон, биднийг дэмжих болж, нөлөө тусгал тасралтгүй өргөтлөө гэж Хасгоо сэтгэл дүүрэн хэлнэ.

Сайн санааны үзүүр сүү
Эвэнк хошууны Баянтал дагуур үндэстний шянд нэг хүүхэд дутуу төрсөн гэж 2013 оны 7 дугаар сард Хасгоо дуулжээ. Амьдрал хүчиртэй учраас хүүхдээ эмчлүүлж чадахгүй эмнэлгээс гаргахаар байжээ.
—Тухайн үед тэр хүүхэд нялх, хөл гар нь хурууны хиртэй л байсан. Энэ хүүхэд эмнэлгээс гарсаар үхлээс өөр замгүй гэдгийг хэн хүмүүн ч тодорхой мэднэ гэж Хасгоо эрэгцүүлнэ.
Хасгоо холбооныхоо гишүүдээ мэдэгдэж хандивын үйл ажиллагаа зохион байгуулж 2000 юань цуглуулан, эмнэлгийн төлбөрийг нь тушаажээ.
— Дар үед би дотроо дон их үзэл санааны тэмцэлтэй байсан.Хэрвээ хүүхдийг авраж дийлэхгүй бол яахина?Аварсан цоо ухаан санаа нь дутуу зэмдэг хүүхэд бол яахина?Гэж олон янзаар сэтгэж үзлээ, гэвч эцэстээ нялх хүүхдийн амь цоо амь нас шүү гэж бодоод заавал аварна гэж шийдэв .Хасгуа тухайн үеийн байдлаа эрэгцүүлнэ.
Дулайм нар зулай төөнөсөн долоон сарын шидэм халуунд, эвэнк хушууны албан журмын ажилтны холбоогийнхон сүм гийд, уудам талбай , зээл гудамжаар зоос хандивлах хайрцаг тавиж жан ийг авран туслах ажиллага өрнүүлж, хагас сарт 20000 гаруй төгрөг цуглуулаад эмнэлгийн зардлыг нь тушаажээ.
Хайрын хүчинд хорвоо уясдаг. Тэр маш түргэн эрүүлжин эмнэлгээс гарав. Одоо тэр дөрвөн настай эрүүл чийрэг цовоо дэгжин жаал болжээ. Энэ хэдэн жил ч Хасгоо нар шим тэжээлт хоол, хувцас хунараас, наадам тоглоом хүргэсээр байна.
Дуудах нэрийг аав ээж өгч , дуурсах алдрыг нам ард түмэн олгодог. Хасгоо ингэж дэргэдэх танил буюу танил бус хүмүүсийн өөдөөс халуун гараа харамгүй сунгаж , даарсан цагт нь дах хүргэдгээс олон түмний дэргэдэх “ Лэйфэн хохин ” болжээ. Тэрээр “ӨМӨЗО-ны Лэйфэнгээс суралцсан сайн дурын үйлчилгээний шилдэг сайн дурчуудын жишигдэгч”,“дөрөвдүгээр хугацааны Хөлөнбуйр хотын ёс суртахууны жишээч ” , “ӨМӨЗО-ны шилдэг эмэгтэй сайн дурчин ”-аар цоллогдсон бөгөөд энэ жил ба “ Хятад улсын Лэйфэнгээс суралцсан жишээч ” ийн яруу алдар хүртэв. Түүний санаачлан байгуулсан Эвэнк үндэстний өөртөө засах хошууны албан журмын ажилтны холбоо нь “Хөлөнбуйр хотын шилдэг залуу сайн дурчуулын баг”зэрэг яруу алдрыг хүртсэн байна.
— Би энэ ажлыг санаачлан хийсэн нь магтаал сайшаал олохын дөлөө биш , харин бусдыг хавсрахаар баяр жаргал , амьдралын хөөцөлдлөө болгож , өөрийн өчүүхэн төдий хүчин чадлаараа нийгэм нийтийг туслахын төлөө юм гэж Хасгоо хэлнээ.
