Сангийн гэрээнд гарын үсэг зурлаа
2019-06-06 18:38
Сангийн гэрээнд гарын үсэг зурлаа

БНХАУ-ын Шинжлэх ухаан, техникийн сайд Ван Жиган, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин нар 1 тэрбум ам.долларын Венч сан байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Шинээр байгуулах сангийн хөрөнгийг эдийн засгийн голлох салбарууд дахь шинэ технологийн хөгжилд зарцуулна хэмээн Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны цахим хуудаст мэдээлсэн байна. Баримт бичигт гарын үсэг зурах ёслолд БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар байлцжээ.
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх
