solongonews
Хятадын цахим залилангийн хэргийн тоо буурчээ
2024-01-15 11:20
Хятадын цахим залилангийн хэргийн тоо буурчээ.

      Төвийн Улс төр, хууль зүйн төв ажлын чуулган 13,14-ний өдрүүдэд Бээжин хотноо болж, 2023 онд үндэсний улс төр, хууль эрх зүйн ажил нь ард түмнээр гол болгосон үзэл бодлыг хэрэгжүүлж, ард түмний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хуулийн дагуу хамгаалж,гэмт хэргийг таслан зогсоох тухай уг чуулганд онцолсон байна.

      2023 онд Мьянмарын хойд хэсгийн цахим залилантай холбоотой хууль бус, гэмт хэргийг таслан зогсооход анхаарч, залилангийн бүлгийн 78 үндсэн гишүүн, 41 мянган гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан этгээдүүдийг баривчилсан байна.Мөн хэрэгт холбогдсон нийт 3.5 тэрбум юанийн хөрөнгө царцаасан байна.Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Хятадын хэмжээнд цахим залилангийн хэргийн тоо жилд 28.6 хувиар буурсан ажээ.

Зохиогч: ЖИ ЧЭНХАЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл